Стрессийн үед бие махбодь болон сэтгэл зүйд гарах шинж тэмдэгүүдээс


Стресс нь нийцэж тохирохгүй байдлаас эсвэл тэнцвэрт байдал алдагдсанаас болж үүсдэг. Стрессийн үед the corticotrophin-releasing hormone (CRH) буюу өнчин тархины гармон болон locus ceruleus-norepinephrine (LC-NE) буюу симпатик (ургал мэдрэл) мэдрэлийн идэвхижил явагдах бөгөөд өнчин тархи-бөөрний дээд булчирхайн тэнхлэгт нөлөөлж, лимбийн тогтолцооны автомат системийн идэвхижилийг нэмэгдүүлнэ.

Стрессийн үед илрэх зан үйлийн болон бие махбодийн хариу үйлдлийг доор үзүүлэв.

Зан үйлийн дасан зохицол
Зан үйлийн зохицсон  шинэ чиглэл үүснэ
Зохицуулалтын хүчтэй тусламж болон мэдрэлийн замуудад тохирохгүй саатал үүснэ
  •    Сэрэл, сэрэмжтэй байдал өснө
  •    Танин мэдэх, соргог байдал өсч, стресорт анхаарал төвлөрнө
  •    Хооллох зан үйл, хоол боловсруулалт маш ихээр муудна
  •    Нөхөн үржхүйн зан үйл муудна
  •    Стресийн хариу үйлдлийг  тогтоон барина


Бие махбодийн дасан зохицол
Энергийн зохицуулалт шинээр үүснэ
  •  Хүчилтөрөгч болон шим тэжээлийн бодисууд төв мэдрэлийн систем ба стрессд өртсөн биеийн байрлал руу чиглэнэ
  • Зүрх судасны тэнцвэрт байдал алдагдаж, цусны эргэлт болон зүрхний цохилт нэмэгдэнэ
  • Амьсгалын давтамж нэмэгдэнэ
  • Бүдүүн гэдэсний үйл ажиллагаа нэмэгдэнэ



Стресс системийн бие махбодийн тэнцвэр алдагдах үеийн нэгдсэн хямралууд
___________________________________________________________________________
Эрчимжсэн стрессийн үйл ажиллагаа                         
___________________________________________________________________________
Ноцтой архаг өвчин                                                    
Хоолонд дургүй болох эмгэг                                        
Уйтгар, гунигийн сэтгэл гутрал                                       
Хямарч тэвдэх                                                            
Донтож тэмүүлэх хямрал                                          
Архагаар идэвхтэй архинд орох                                 
Дасгал хөдөлгөөн хэтрүүлэн хийх                             
Хоол тэжээлийн дутагдал                                           
Бамбайн хордлого
Донтолтын эмгэг байдал


___________________________________________________________________________
Буурч буй стрессийн үйл ажиллагаа
___________________________________________________________________________
Хэвийн бус сэтгэл гутрал
Улирлын чанартай сэтгэл гутрал
Архаг ядаргааны хам шинж
Сарын тэмдгийн өмнө түгших хам шинж
Төрсний дараах сэтгэл гутрал
Цэвэршилтийн үеийн сэтгэл гутрал
Булчингийн өвдөлт
Бамбай булчирхайн гармоны дутагдал
Никотиныг бие махбодь хүлээж авахгүй болох
Хэт таргалах
Гэмтлийн дараах стрессийн хямрал
Өвчилөхөд бэлэн эмзэг байдал
Хэрлэг өвчний улмаас үүсэх үе мөчний үрэвсэл
Бөөрний булчйрхайн үйл ажиллагаа муудах





Стрессийн үед ялгарах зарим дааврууд
Архаг хэт идэвхижилтэй стресстэй удаан байх тохиолдолд хүн стрессд ялагдаж амиа хорлоход хүрдэг. Өнчин тархинаас adrenocorticotropic hormone (ACTH) хэмээх даавар ялгарч ерөнхий цусны эргэлтэнд орсноор cortisol ба glucocorticoids хэмээх биохимийн дааврууд бөөрний гадаргуугаас ялгарч эхэлдэг. Эрдэмтдийн ажигласнаар хүний тархи cortisol-ыг дархлалын системийг дарангуйлахаар ашигладаг ба биеийн дотор үрэвслийг багасгадаг байна. Эдгээр дааврууд нь стрессийн эсрэг хариу үйлдэлд бүх биеийн организмуудыг татан оролцуулдаг.


Стрессийн шинж тэмдэг
Таагүй зүйлээс үүдсэн сэтгэл хөдлөлийн үед цусны даралт ихсэх, буурах, нүүр улайх, цайх, ходоод базлах, булчин шөрмөс чангарч агших болон даавар, дархлааны нарийн урвалууд явагддаг. Өөрөөр хэлбэл стрессийн үед бие махбодь, сэтгэцэд нэгэн зэрэг өөрчлөлт илэрдэг байна. Харин цочролын нөлөө, хүч, үргэлжлэх хугацаа нь тухайн хүний онцлогоос хамаардаг аж. (http://www.zaluuchuud.com)

Стресстэй хүний симпатик мэдрэлийн тогтолцоо буюу автомат мэдрэл (хүний оюун ухаан захирагдахгүй автоматаар явагддаг мэдрэлийн тогтолцоо) амархан идэвхижиж байдаг бөгөөд үүний жишээ нь ямар нэгэн сандрал, тэвдэл төрүүлсэн, зарим үед тийм ч хүчтэй биш цочроогчийн үед зүрхний цохилт ихсэх, цусны эргэлт хурдсах, булчин шөрмөсүүд чангарах гэх мэт байдал ажиглагдах бөгөөд  үүний улмаас нүүр царай амархан улайх, цайх, ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах, нойргүйдэл, хоолны дуршил буурах, хүйтэн хөлс амархан гарах, залгиур хоолойн булчингууд чангарч юм залгихад хүндэвтэр байдал ажиглагдах, гар, хөл даарах, амархан гомдож уурлах, эзэнгүй айдас бий болох (зарим үед маш ихээр айдас бий болдог) гэх зэрэг шинжүүд үүсэн гардаг.



Бие махбодид илрэх шинжүүд
  • Булчин чангарах эсвэл өвдөх
  • Толгой өвдөх
  • Цээжний хэсгээр өвдөх
  • Амархан ядрах, сульдах
  • Бэлгийн харилцаанд өөрчлөлт гарах
  • Ходоод гэдэсний хямрал бий болох
  • Нойрны асуудлууд
Сэтгэл санаанд илрэх шинжүүд
  • Айдас түгшүүр
  • Тайван бус байдал
  • Зориг тэмүүлэл эсвэл төвлөрөл байхгүй болох
  • Цухалдах, уурлах
  • Уйтгар, гуниг, сэтгэл гутрал
Зан үйлд илрэх шинжүүд
  • Хэт их идэх эсвэл хоолонд дургүй болох
  • Хүмүүстэй амархан муудалцаж, уурлах
  • Мансууруулах бодис, архи зүй бусаар хэрэглэх
  • Тамхи татах
  • Нийгмээс тусгаарлах
(American Psychological Association's "Stress in America" report, 2010 )

Стрессийн шинж тэмдгүүдийг анзаарахгүй, хэрэгсэхгүй удаан  байвал эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Магадгүй та толгойн өвчин, нойргүйдэл, ажлын бүтээмж буурах зэргийг өөрийнхөө ажлын газраас шалтгаалсан хэмээн бодож байж болох юм. Гэвч энэ бүхэнд үнэндээ стресс буруутай байдаг. Стрессийн шинж тэмдгүүд таний бие махбодь, таний бодол санаа, зан үйлд чинь нөлөөлж байдаг. Стресс нь цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, хэт тараглалт, чихрийн шижин гээд олон олон өвчний шалтгаан болдог байна.

Хэрвээ таньд стрессийн шинж тэмдгүүд илэрсэн бол доорхи аргуудыг стрессээ даван туулахдаа ашиглаж болно.
  • Биеийн тамирын үйл ажиллагаа
  • Амрах арга техникүүд
  • Бясалгал
  • Йог
  • Тай Чи



(http://www.mayoclinic.com)




Эх сурвалжууд

Ерөнхий эх сурвалж:
Alexander-Stamatios G.Antoniou. Research Companion to Organizational Health Psychology. UK and USA., 2005

Бусад эх сурвалж:
www.wikipedai.org
www.zaluuchuud.com
www.mayoclinic.com

Орчуулсан Л.Төрбурам

0 comments:

Post a Comment

 

Биднийг дагаарай

Google+ Followers