Амжилтын сэдэл

Сэдлийг биологийн талаас авч үзвэл физиологийн хэрэгцээний хангамж нь энерги түлхэц, чиглүүлэгч болж бидний зан үйлийг удирддаг гэсэн нэг хэсэг ойлголт байдаг. Секс ба өлсөх хэрэгцээ нь физиологи ба нийгмийн салшгүй хэсэг юм. Мөн түүнчлэн дээрх сэдлүүд бие махбодын ямар нэг хэрэгцээ ханадаггүй юм шиг санагддаг. Саятангууд илүү их мөнгөтэй болохоор, кино одууд алдартай болохоор, улс төрчид илүү их хүчтэй болохоор, зоригтой хүмүүс хөөрлийн мэдрэмж төрүүлэхийн тулд сэдэлжсэн байдаг байх. Тэд хангагдсан үедээ сэдэл нь багасдаггүй юм шиг санагддаг. Бид хэдий чинээ амжилтанд хүрэх тусам, бидэнд төдий чинээ амжилтын хэрэгцээ ихэсдэг. Зарим хүний бодлоор ямар ч шалгуурт боломжийн үнэлэн дүгнэдэг бол амжилттайгаар хичээн зүтгэгэдэг гэнэ. Мөн нөгөө хэсэг нь бага зэрэг дэг журамд баригдаж, удирдуулдаг гэж үздэг. Сэтгэл судлаач Henry Murray анх  удаа хүний амжилтын сэдлийн өндөр хэрэгцээ, хийж дуусгах гэсэн хүсэл шаардлага, өндөр түвшинд хүрэх гэсэн хурд, удирдлага, ур чадвар ба бодол санаагаа эзэмших зэргийг тодорхойлжээ.
Сэдлийг судалбал эхлээд түүнийг үнэлж тогтоох хэрэгтэй. Гэхдээ яаж ? Хоолны тухай төсөөлөх нь өлсгөлөн болгож хүмүүс үүнд удирдуулдаг бол бидний бэлгийн чиг баримжаа нь бэлгийн төсөөлөл дээр тусгалаа олсон байдаг. Дээрх жишээнүүд хүмүүсийн амжилтын хэрэгцээг үнэлэх арга байж чадах уу ?
Murray, David McClelland, John Atkinson судлаач нар хүмүүсийн төсөөлөл тэдний амжилттай хамааралтай гэдгийг таамаглажээ. Тэд утгагүй зураганд түүх өгүүлдэг асуулга зохиосон юм.
Нэгэн судалгаагаар Калифорниагийн 1528 хүүхдээс судалгаа авч оюун ухааны тестэнд хамгийн их оноо авсан хүүхдүүдийн 1% шалгаруулсан юм. Судлаачид 40 жилийн дараа тэднийг харьцуулан үзэхэд дийлэнх нь мэргэжилээрээ амьдарч байсан ба амжилтанд хүрсэн нь цөөн байв. Мөн тэдний сэдлийн түвшин харилцан адилгүй байсан. Амжилтанд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь амбицтай, идэвхтэй, тэвчээртэй байлаа. Тэд хүүхэд байхдаа хоббиндоо илүү идэвхтэй ажилладаг байсан бол насан хүрсэн үедээ олон бүлэг хамт олон дунд оролцдог, спортын үзэгч байсан юм. Тамирчид, эрдэмтэд, уран бүтээлчдийн тухай шийдэгдээгүй асуудлыг нэг тийш болгосон өөр нэгэн судалгаа байдаг. Тэдгээр хүмүүс өндөр түвшинд сэдэлжсэн байх ба өөртөө хатуу шаардлага тавьсан байдаг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүрийн олон цагаар хичээн мэрийдэг. Супер ододын төрөлхийн ер бусын авъяас тэднийг нэрд гарахад төдийлөн ач холбогдол өгдөггүй. Нэмэлт боломжууд тэднийг амжилтыг тэнцэтгэдэг юм.
Агуу эрдэмтэд, философичид, улс төрийн лидерүүд, хөгжимчид тэдний намтарт анализ хийхэд хатуу сахилга батын ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөг байжээ. Агуу амжилтанд хүрсэн хүмүүс өөрсдийн цэвэр авъяас чадвараа хүсэл сонирхол болгон хичээн зүтгэдэг байсан.

Ашигласан материал: Exploring Psychology, David G. Myers, 1996

Орчуулсан Л. Энхтүшиг