Танин мэдэхүй

Terman эрдэмтний судалгааны зорилго бол оюун ухааны төрөл бүрийн нөлөө нь хэрхэн бий болж буйг илрүүлэх байсан юм. Оюун ухааны хувьд түүнээс суралцах, үйлдэх чадвар сууна гэдэг нь танин мэдэхүйн сэтгэл судлалын судлагдахууны нэг нь билээ. Танин мэдэхүйн сэтгэл судлалын бусад хүрээнд хүртэхүй, анхаарал, ой тогтоолт, хэл яриа, сэтгэхүй, ойлголтын бүтэц, асуудлыг шийдвэрлэх, хийсвэр оюун ухаан зэрэг багтдаг (Anderson, 1990).

Танин мэдэхүй гэж юу вэ ? Ихэнхи сэтгэл судлаачид танин мэдэхүй бол мэдлэгийг эзэмших, хадгалах, сэргээх, ашиглах процесс гэснийг хүлээн зөвшөөрдөг (Matlin, 1989). Танин мэдэхүйн талаар жишээ авбал аливааг сурсан зүйл, мэдээлэл зэрэг нь бидний ой тогтоолтын системд байршиж, харилцах зориулалттай хэл яриа бол оюун ухааны нарийн зүй тогтол, мөн асуудлыг шийдвэрлэж ухаалгаар аливааг үйлдэнэ гэдэг бидний урьд өмнө нь суралцсан, хадгалагдсан мэдээллүүдийн ашиглалт гэж ойлгож болох юм.

 Хэл яриа, сэтгэхүй, асуудлыг шийдвэрлэх, оюун ухаан зэрэг танин мэдэхүйн хүрээнүүд нь хооронд уялдаа холбоотой бөгөөд эдгээр процесс бүр нь бусдаасаа илүү гүйцэтгэх үүргийг эзэлдэг. Хэл яриа бол өөртөө болон бусдад утгаа илэрхийлэхийн тулд бэлэгдлийг нарийн аргаар ашиглаж буй харилцааны хэлбэр юм. Түүний тусламжтайгаар бид бусадтай харилцаж, сэтгэж чаддаг. Сэтгэхүйг танин мэдэхүйгээр эсвэл бэлэгдлийг ашиглаж буй оюун ухааны идэвхжлээр тайлбарлах боломжтой. Хүн төрөлхтний хувьд сэтгэхүй нь ихэвчлэн хэл яриатай холбоотой байдаг. Бид асуудлыг шийдвэрлэж, ямар нэг шийдвэр гаргахын тулд сэтгэн боддог нь биднийг ухаалаг үйлдэл хийх боломжийг нээж өгч байгаа юм. Оюун ухаан бол суралцах чадвар болон зан үйлийн дасан зохицолоос тодорхойлогдох боломжтой. Оюун ухааны тусламжтайгаар хэл ярианы харилцах чадварыг ашиглаж, асуудлыг шийдвэрлэх дадал сургуулилалтаар хөгжих чадамжтай.

Танин мэдэхүй бол сэтгэл судлалд голлох байр суурийг эзэлнэ. Тодруулбал зан үйлийн болон танин мэдэхүйн шинжлэх ухаанаар бид сэтгэл судлалыг тодорхойлдог. Түүхийг сөхвөл сэтгэл судлал нь маш хүчтэй танин мэдэхүйн чиг баримжаагаар эхлэлээ тавьж байсан (Интроспекцийн аргаар ухамсрын туршлагын судалгааг оролцуулдаг Вундтын сруктурализмийн дэг сургууль). Гэсэн хэдий ч 20-р зууны эхэн үеэс бихевиористуудын нөлөөгөөр сэтгэл судлалын судалгааны хүрээллээс танин мэдэхүйг "жийж" орхисон аж. Энэ "жийлт" 1960 он хүртэл үргэлжилж, түүнээс хойш сэтгэл судлалын шинжлэх ухаан нь онолтой, арга зүйтэй танин мэдэхүйн шинжлэх ухаантай дахин хамтрах болсон юм. Мэдээллийн процессийн онол бол компьютерийн шинжлэх ухааны гол санааг хуулсан хэрэг байлаа. Өнөө үед сэтгэл судлалд цөөн хэдэн хүрээлэл байдаг ч тэдгээр танин мэдэхүйн хандлагын оруулж болохгүй юм.

Бүх сэтгэл судлаачид биш хэдий ч сэтгэл судлал дахь танин мэдэхүйн нөлөөг дэлгэрүүлэхийг дэмждэг юм. Бихевиорист B. F. Skinner (1987) хадгалах зэрэг нэр томъёонуудыг буруу хэрэглэж, нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй дотоод процессийн тухай эргэцүүлдэг, ядмагхан нэр томъёог хэрэглэдэг танин мэдэхүйн шинжлэх ухааны эрдэмтдийг зэмлэж байжээ (тархи бол музей юм уу нэвтэрхий толь биш). Тэрээр танин мэдэхүйн сэтгэл судлаачид шал буруу замаар явсан гээд, үр бүтээлтэй зүйл хийгээгүй хэмээн маргаж байв. Түүгээр барахгүй Skinner сэтгэл судлалыг дахин зан үйлийн шинжлэх ухаантай холбох гэж үзэж байжээ.


Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг



0 comments:

Post a Comment

 

Сонирхолтой Сэтгэл Судлал

Биднийг дагаарай

Google+ Followers