Ой тогтоолт ба Эббингауз

Германы сэтгэл судлаач Герман Эббингауз анх цээжлэлтийн талаарх шинжлэх ухаанч судалгааг аман материалаар авч эхэлсэн юм. Түүний сонирхол хүний ой тогтоолтын процесс, ой тогтоолтыг оношлох үйл ажиллагааг хөгжүүлэх мөн хүний ой тогтоолтын судалгаанд чухал хувь нэмэр оруулах байсан юм. Түүний алдарт бүтээл "Ой Тогтоолт" нь 1885 онд хэвлэгдсэн бөгөөд өнөөг хүртэл хүмүүс түүний номыг уншсаар байна.
Тэрээр өөрийгөө туршиж, холбоо хамааралгүй үгсийг цээжилж байгаад дараа нь хэр их үгсийг цээжил чадахыг шалгаж үзсэн юм. Эббингауз эхлээд герман үгсээр өөрийгөө туршиж байсан ч зарим үгс танил бөгөөд илүү их холбоос хэрэглэж, эргэн санахад амархан байгааг анзаараад холбоос хэрэглэх боломжгүй, өөрт нь танил бус шинэ үгсийг өөртөө туршиж үзэхээр шийджээ. Улмаар утга хамааралгүй үгийн үе (гурван үсэгнээс бүтсэн) буюу жишээ нь, ДАП, ГИН, ЖИЗ гэх мэт үгсийг зохиожээ. 
Ингээд Эббингауз өөрийнхөө ой тогтоолтын тестэнд иймэрхүү 2000 гаруй үгсийг зохиож түүний судалгааны үндсэн арга зүй нь туршигдагч өөрөө цээжилсэн жагсаалт үгсээ ямар ч алдаагүйгээр давтаж хэлэх хүртэл 15 үгтэй жагсаалтыг өөрөө цээжилсэн байх ёстой аж. Жагсаалтыг дуустал метрономи багажийн заалтаар үг бүрийг уншина. Дараа нь туршигдагч жагсаалтаа бүгдийг нь яг таг эргэн санахыг хичээнэ. Хэрэв туршигдагч ямар нэг алдаа гаргалгүй цээжээр хэлж чадахгүй бол жагсаалтаа дахин уншиж, дахиад тест өгнө.
Өгсөн хугацаанд туршигдагч хэр их мартсаныг тогтоохын тулд, туршигдагч түр хүлээгээд, дараа нь өөрийгөө дахиж шалгах юм. Жагсаалтын зарим үгсийг мартах нь гарцаагүй. Тийм болохоор бүрэн дүүрэн эргэн санах хүртлээ дахин дахин цээжилнэ гэсэн үг.
Марталтын үйл ажиллагааг тоон дүнгээр тогтоохын тулд Эббингауз "ой тогтоолтын хадгалалт" хэмээх оношилгоог бий болгосон аж.  Тэрээр эхлээд жагсаалтаа сайтар цээжлэхийн тулд олон давтамжтайгаар унших шаардлагатай байдаг байсан ба дараагийн удаа нь цээжлэхийн тулд давтамж нь багассан. Энэ ялгааг хадгалалт гэдэг. Хэрэв энэ хадгалалтыг процент рүү шилжүүлбэл ой тогтоолтын харьцуулсан оношлгоог хэрэглэж болно гэсэн үг. Жишээ нь, хэрэв цээжлэхийн тулд 12 давтамжтайгаар, хоёр дахь удаа 6 удаагийн давтамжтайгаар тус тус ажилласан бол матеиалын 50% -ийн агуулга мартагдсан байна гэсэн үг.
Түүний сонгодог судалгаанд, Эббингауз жагсаалтаа бүрэн гүйцэт цээжлээд, дараа нь 20 минутаас 31 өдөр хүртэл дахин цээжилжээ.
Ингээд марталтын муруй огцом доошилж мөн удаанаар доошилж байгааг олж тогтоосон байна. Нэг цагийн дараа материалын 50% агуулгыг мартсан боловч зургаан өдрийн дараа марталт жигд болсон байна. Тэрээр ой тогтоолт тогтонги шинжтэй болж, тодорхой хугацааны дараа сулардаггүй гэж таамагласан юм.
Мөн түүний судалгаагаар хүн холбоо хамааралгүй үгсийг цээжлээд, дараа нь эргэн санахдаа жагсаалтын эхний болон сүүлчийн үгсийг санах хандлагатай байгааг, мөн дунд хэсгийг үгс хурдан мартагдаж байгааг олж тогтоосон. Эббингаузийн ололт ой тогтоолтын сэдвийн хүрээнд хамгийн өргөн хэмжээний судалгаа болж чадсан гэж эрдэмтэд үздэг юм.

Г. Эббингаузын "Марталтын Муруй"

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Герман Эббингауз /Hermann Ebbinghaus 1850-1909/

Герман Эббингауз 1850 онд Германы Барменд худалдаачны гэр бүлд төржээ. Тэрээр 17 настайдаа Боннын Их Сургуульд элсэж философийн ухаанд шимтэн суралцдаг байв. Гэвч түүний эрдэм номын хичээл зүтгэл 1870 онд дайны улмаас хэсэг хугацаанд завсарлах шаардлагатай болсон юм. Улмаар дараа жил нь судалгаандаа дахин орж 1873 онд Ph.D хүртсэн.
1885 онд түүний хамгийн алдартай бүтээл "Ой Тогтоолт" хэвлэгдсэнээр Берлиний Их сургуулийн философийн профессорын болзлыг хангаж чадсан билээ. Хэдэн жилийн дараа тэрээр Breslau-гийн саналыг хүлээн зөвшөөрч 1909 онд насан эцэслэх хүртлээ тэндээ багшилж байжээ.
Эббингаузын сэтгэл судлалд оруулсан хувь нэмрийг тоочоод барахгүй аж. Тэдгээрийн заримаас нь дурдьвал Германд сэтгэл судлалын хоёр лабораторыг байгуулсан, өмнөх сэтгэл судлалыг дэвшин ахиулсан нилээд чухал сэтгүүлийг үндэслэж, эрхлэн ажиллаж байлаа. Ой тогтоолтын талаарх түүний хамгийн алдартай судалгааны ажил нь туршилтын сэтгэл судлалын эхлэл байсан юм. Мөн сэтгэл судлалын шинжлэх ухаанд нягт нямбай, ямар нэг асуудалгүй туршилтын техникнүүдийг нэвтрүүлсэн. 
Эббингауз их хошин шогийн мэдрэмжтэй, албан бус өөрийнхөөрөө хэв маягтай, оюутан болон хамтран зүтгэгч эрдэмтдийн хайрыг татсан, нэр хүндтэй лектор байжээ. Тэрээр 59 насандаа насан эцэслэсэн.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Бүлгийн нөлөө

Манай дэлхий 6 тэрбум хүн амтай, 200 гаруй үндэстэнтэй, 4 сая орон нутгийн бүс газартай, 20 сая эдийн засгийн бүтэцтэй, мөн хэдэн зуун сая албан ба албан бус бүлгүүд байна. Эдгээр бүлгүүд бодгаль буюу хувь хүнд хэрхэн нөлөөлдөг вэ ?
Зарим бүлгүүд бусад бүлгүүдтэй хамт оршин тогтноодог. Тавна өдөр бүр гүйлтээр хичээллэдэг. Түүний оюун ухаан тэгэж шаарддаг ч бие махбодь нь алхахыг хүсдэггүй аж. Тэрээр шантарч, ядаргаатай ажилаа орхин гэрлүүгээ явлаа. Дараагийн өдөр нь нөхцөл байдал хэвээрэй байсан ч Тавна хоёр найзтайгаа хамт гүйхээр эрс шийдэв. Тэрээр тун амжилттай гүйжээ. "Би Жейл, Рашел нартай гүйсэн болохоор илүү сайн гүйсэн юм болов уу" хэмээн гайхан хоцорсон аж.
Харилцан үйлдэл хийдэг бүлгүүд илүү сэтгэл хөдөлгөсөн нөлөөтэй байдаг. Ухаалаг оюутнууд, бусад ухаалаг оюутнуудтай үргэлж хамт оршин байдаг. Тэдэнд өөр онцгой нэгнийх нь чадварууд их сонирхолтой байдаг. Харин буруу хандлагатай хүмүүс мөн адил өөртэйгөө адилхан хүмүүстэй хамт байх бөгөөд нэгнийхээ нийгмийн эсрэг хандлагыг нэмэгдүүлж байдаг. Гэхдээ бүлгийн хандлагад хэрхэн нөлөөлдөг вэ ? Мөн бүлэг ухаалаг болон тэнэг шийдвэр гаргахад юу нөлөөлдөг вэ ?
Хувь хүмүүс өөрсдийнхөө бүлэгт нөлөөлдөгийг 1957 оны "Ууртай хүн" хэмээх сонгодог киноноос харж болно. Шүүх хурлын танхимд 12 шүүгч байсан бөгөөд маш халуун өдөр байжээ. Ядарсан шүүгчид өсвөр насны хүүхдийг аавыгаа хутгалсан хэргээр ял оноохын даваан дээр нэгэн тэрс үзэлтэн эсрэг санал өгдөг. Ийнхүү тэр хүүг гэм буруугүй гэж тогтоосон билээ. Энэ бол кино. Харин бодит амьдрал дээр шүүх хуралдаанд бүлэгт хааяа ганц удаа нөлөөлж болдог. Ер түүхийг эргэж харвал цөөнх нь олонхыг хөдөлгөж чадсан байдаг билээ

Ашигласан материал: Social Psychology, 2005, David G. Myers
Л. Энхтүшиг

Спортын сэтгэл судлал гэж юу вэ ?

Морганы тодорхойлолтыг хамгийн оновчтой, хүлээн зөвшөөрөгдсөн гэж анх үздэг. Спортын сэтгэл судлал бол бие махбодын үйл ажиллагааг хангах суурь сэтгэл судлалын салбар ухаан юм гэж тодорхойлсон. (Morgan 1972)
Мартенсийн энэхүү тодорхойлтыг 3 жилийн дараа Дишман нь шинэчилж спортын сэтгэл судлаачид бол мэргэжлээ арай өөр хэв маягаар эзэмшиж хэрэглээ,судалгаа,онолын хэрэглээ зэргийг улам сайжруулж байдаг. (Dishman 1983)
Харин “Association for Applied Sport Psychology (AASP)” спортын сэтгэл судлаач мөн тус мэргэжлийн нийгэмлэгийг ерөнхий бөгөөд оновчтойгоор хүлээн зөвшөөрөгдөхүйц тодорхойлтыг танилцуулсан нь талархууштай үйл явдал болсон юм. Спортын сэтгэл судлал бол сэтгэл судлалын нэгэн салбар ухаан бөгөөд сэтгэл зүйн нөлөө, түүнд нөлөөлж чадахуйц бусад хүчин зүйл буюу оролцоо, спорт гүйцэтгэл, бэлтгэл, бие махбодын үйл ажиллагаа, хэрэглээ мэдлэг зэргийг өдөр тутмын хүрээнд сайжруулах үүрэгтэй шинжлэх ухаан юм.
Спортын сэтгэл судлалын мэргэжил бол тамирчин хэрхэн бэлгэл хийж тэмцээнд оролцож байгаад ач холбогдол өгч мөн бие махбодын идэвхийг хувь хүний хөгжил талаас нь сайжруулж, тамирчны амьдралын хором бүрийг эрүүл, аз жаргалтай байлгах үүрэгтэй. (http://www.aaasponline.org, May 2001)

Спортын сэтгэл судлалын асуудлууд 

Спортын сэтгэл судлал хэмээх салбар яагаад ийм танил болов ?  
Эртний Грекчүүдийн хувьд гоо сайхнаа спортоор дамжуулан илэрхийлдэг байсан бол харин орчин үед олон нийтийн дунд өөрийн алдар нэрээ дуурсгах зорилготойгоор спортоор хичээллэх болоод байна. Өнгөрсөн хэдэн жил спортын сэтгэл судлал хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг дараахи 6 хүчин зүйлтэй хамааруулж байна.
1.   Тамирчдын давуу талын зорилго. Өндөр түвшинд олдсон боломжуудыг ашиглахын тулд тамирчид өөрсдийгөө ямар ч хамаагүй зүйлд  нээлттэй байлгадаг. Гүйцэтгэлийг сайжруулах техникүүд сэтгэл судлалын ерөнхий практикаас өөр болсон. Харамсалтай нь стеройд (булчинг томруулах бэлдмэл), мансууруулах бодис, сэргээш зэргийг бэлтгэлд зориулан хэрэглэж байгаа нь энэхүү хөгжлийг эргэлзээтэй болгож байна.
2.     Спорт бол улс төрийн зэвсэг. МЭӨ 776 онд анхны Олимпын наадам зохиогдсоноос хойш тамирчид баатарлаг болж улс төрийн хэргэм зэргээ нэмдэг байв. Үндэсний спорт хариуцагч хүмүүс гол зорилгодоо хүрч, олон улсад эх орноо таниулж чадахуйц элит тамирчныг бэлтгэн хөгжүүлэхийн тулд спортын сэтгэл судлаачдыг түлхүү ашиглах болсон.
3.     Өндөр цалинтай спорт. Спорт өөрөө маш том бизнесийн талбар юм. Өндөр үнэ төлж сэтгэл зүйн үйчилгээ авч байж тэмцээнд хүчин чармайлт гарган амжилт үзүүлнэ.
4.     Спортоос мэдлэг эзэмших. Өөрийгөө үнэлэх мэдрэмж ба танин мэдэхүйгээ хөгжүүлэгч нь спорт гэж үзэж болно. Хэн нэгэнтэй харилцах хадлагаа сайжруулж, мэдлэг эзэмших зорилго гээд спортын сэтгэл судлал өөрөө ямар нэгэн учир шалтгаантай байдаг юм.
5.     Үзэгчдийн сонирхол. Сая сая хүмүүс спорттой холбоотой үйл явдлуудыг үзэж байна. Үзэгчдийн баяр хөөрийг улам нэмэгдүүлж, сахилга батгүй тааруухан спортын арга хэмжээн дээр хүчирхийллийн зан үйл гаргаж буй фанатуудыг багасгах зэрэгээр спортын сэтгэл судлаачын үүрэг үзэгч олны дунд хүртэл байна.

Ашигласан материал : Arnold LeUnes, Sport Psychology, 2008
Л.Энхтүшиг

Спортын сэтгэл судлаач

Сэтгэл судлал бол бусад шинжлэх ухаантай харьцуулбал харьцангуй залуу бөгөөд хурдацтайгаар хөгжиж буй шинжлэх ухаан билээ. Ялангуяа салбар ухаан болох спортын сэтгэл судлалын тодорхойлт, онол, техник зэрэг нь цаг бүр өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна. Спортын сэтгэл судлал бол бие махбодын үйл ажиллагааг хангах суурь сэтгэл судлалын салбар ухаан юм. (Morgan 1972) Энэхүү тодорхойлт хамгийн анхны бөгөөд оновчтой нь гэж судлаачид үздэг юм. Спортын сэтгэл судлаачид бол мэргэжлээ арай өөр хэв маягаар эзэмшиж хэрэглээ, судалгаа, онол зэргийг улам сайжруулж байдаг. (Dishman 1983)
Харин “Association for Applied Sport Psychology (AASP)” спортын сэтгэл судлал мөн тус мэргэжлийн нийгэмлэгийг ерөнхий бөгөөд оновчтойгоор хүлээн зөвшөөрөгдөхүйц тайлбар хийсэн юм. Спортын сэтгэл судлал бол сэтгэл судлалын нэгэн салбар ухаан бөгөөд сэтгэл зүйн нөлөө, түүнд нөлөөлж чадахуйц бусад хүчин зүйл буюу оролцоо, спорт гүйцэтгэл, бэлтгэл, бие махбодын үйл ажиллагаа, хэрэглээний мэдлэг зэргийг өдөр тутмын хүрээнд сайжруулах үүрэгтэй шинжлэх ухаан юм гэжээ.
Спортын сэтгэл судлаачид юу хийдэг вэ ?
Спортын сэтгэл судлаачид нь судалгаа, боловсрол, хэрэглээ гэсэн гурван хүчин зүйлтэй уялдаа холбоотой ажилладаг.
Судалгааны арга зүй, хандлагын талаарх төрөл бүрийн асуудлуудад зохих хариулт өгөхийн тулд спортын сэтгэл судлаачид их сургуулиуд дээр ажиллаж байна. Практик, лаборатори, орчин зэрэг судалгааны төрлүүд нь спортын сэтгэл судлал дахь анатомын талаарх мэдлэгт хувь нэмэр оруулдаг.
Боловсролын үйл ажиллагаанд спортын сэтгэл судлаачид нь оюутнуудад их сургуулийн анги танхимын хүрээнд зорилго, дасгалжуулагч болон зохион байгуулагч нарт спорттой холбоотой мэдээлэл олгож, тамирчны бэлтгэл сургуулилтын оролцоо, түүнийг амжилтанд хүргэхэд мөн тэдэнд спортын сэтгэл судлалыг санал болгож туслана.
Хэрэглээний үйл ажиллагаанд спортын сэтгэл судлаач нь психометрийн аргыг хэрэглэж тамирчны амжилтаар ур чадварыг тодорхойлох, бие хүн ба гүйцэтгэлийн холбоог тодорхойлдог.
Спортын сэтгэл судлалаачид өөрсдийн гэсэн арга барилаар онолын болон практик гэсэн чиглэлээр ажилладаг. Онолын судлаачид тамирчинд мэргэжлийг нь боловсрол талаас нь сургаж биеийн идэвхи, бэлтгэл, спорт зэргийг судалдаг. Харин спорт дахь сэтгэл судлалын хэрэглээ, бэлтгэлийн орчныг гол чиглэлээ болгодог судлаачдыг практик спортын сэтгэл судлаач гэнэ. Тамирчны гүйцэтгэлийг сайжруулах стратеги боловсруулан дасгалжуулагч, спорт зохион байгуулагч нартай орчинд нь хамтран ажиллаж, тамирчин эсвэл баг бүрэлдэхүүнд сонирхогчоос мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгдөг.

Ашигласан материал : Arnold LeUnes, Sport Psychology, 2008
Л.Энхтүшиг

Амиа хорлолт

Амиа хорлолт ихэвчлэн сэтгэл гутралын үед бий болдог аж. Барагцаалбал жил бүр Америкчуудын 10,000 хүн тутмын нэг нь амиа хорлох гэж завддаг. Харин эмэгтэйчүүдийн амиа хорлолт эрэгтэйчүүдээс гурав дахин их байдаг (учир нь эрэгтэйчүүд илүү хүчирхийллийн хэлбэрийг ашиглах хандлагатай байж болзошгүй). Мөн цагаан арьст хүмүүсийн амиа хорлолт хар арьст хүмүүсээс хоёр дахин илүү байдаг. Америкт амиа хорлох оролдого дээд тал нь ойролцоогоор 30 нас хүртэл тохиолддог бөгөөд өсвөр үе ба хөгшчүүдийн дунд амиа хорлолт гол төлөв байдгийг судалгаагаар олж тогтоосон байна (Peck & хамтрагчид нь, 1985). Сүүлийн үед 15-24 насныханд амиа хорлолтын түвшин эрс нэмэгдсэн.
Хүмүүс яагаад амиа хорлодог вэ ? Бодгаль хүн бүрт өөр асуудал байгаа боловч ихэнх тохиолдолд амьдрал элбэг хангалуун биш болохоор амиа хорлох мэдрэмж төрдөг.
Зарим хүмүүс, тусламж хайгаад олж чадаагүй цөхрөлтийн шалтгаан нь амиа хорлолт гэж үздэг. Мөн нөгөө хэсэг нь амиа хорлолт бол бусдыг хяналтандаа авах гэсэн бие махбодын арга гэдэгт итгэдэг. Holmes (1991) амиа хорлосон хүмүүсийн 80 % нь урьдчилж ямар нэг төрлийн анхааруулгыг хүлээн авч байсан гэжээ. Тэгэхээр хүмүүс ямар нэгэн сонголтгүй болсоноо мэдэх болон стрессийг зохицуулах боломжгүй тохиолдолд амиа хорлодог байна.

Социологич Дюркгейийн дүгнэлтүүд:
- Эрэгтэйчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс их байдаг.
- Ганц бие хүмүүс гэрлэсэн хүмүүсээс илүү их амиа хорлодог.
- Хүүхэдгүй хүмүүсийн амиа хорлолт хүүхэдтэй хүмүүсээс их байдаг.
- Протестант шашинтай хүмүүсийн амиа хорлолт еврей болон католик шашинтай хүмүүсээс их байдаг.
- Цэргүүдийн амиа хорлолт энгийн хүмүүсээс их байдаг.
- Дайн байлдаангүй үеийн амиа хорлолт дайны үеэс их байдаг.
- Скандинавийн орнуудад амиа хорлолт илүү их байдаг.
- Өндөр боловсролтой хүн амиа хорлох хандлагатай байдаг.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Suicide_%28book%29

Л. Энхтүшиг

Манлайлагч

Бүлгийн бусад гишүүддээ нөлөөлөхийг эрмэлздэг гишүүнийг манлайлагч гэнэ. Тэдэнд ёс төдий буюу албан ёсны хүч чадалтай байх төдий л чухал биш аж. Харин түүний цаана "хаан ширээ" байж болох бөгөөд зарим хүмүүс удирдагчийн албан ба албан бус үйл ажиллагаанаас илүү ихээр нөлөөлж чаддаг байна (Ridgeway, 1983). Манлайлагч ихэвчлэн бүлгийн гишүүдэд хүлээн зөвшөөрөгддөг. Манлайлагчид хэд хэдэн шинж чанаруудыг эзэмшсэн байх бөгөөд тэр дундаа бусдад нөлөөлөн зааварлах чадвар, үнэмшилтэй ярих, бүлэгт гадаад ертөнцийг төсөөлүүлэх, ямар нэг үйл ажиллагаа ба хөтөлбөрийг санаачлах, зохион байгуулах, бүлгийн гишүүдийн маргалдаанд дунджийг баримтлах, ёс суртахуун нь өндөр, бүлгийн гишүүдээс зөвшөөрөл авах зэрэг чадваруудтай байдаг.
Анх нийгмийн сэтгэл судлаачид бие хүний сэдэв дээр түлхүү судалж, манлайлагч хүнд байх зан чанаруудыг олон дахин бий болгох гэж хичээдэг байсан. Гэхдээ энэ судалгаа байж боломгүй хэрэг. Манлайлагчид өөр бусадтайгаа яг адилхан байдаггүй. Харин тэдний нийтлэг чанарууд илүү ухаалаг, бас аман яриа нь удирдагч бус хүмүүсээс илүү байдаг. Дараагийн нөхцөл байдлын хандлага нь хүний эзэмшиж авсан зүйлээс илүү манлайлагчийн байр байдалд түлхүү анхаардаг аж. Энэхүү таамаглалаар бол ямар ч хүн байсан манлайлагч болох боломжтой. Харин манлайлагч болсон нөхцөлд бүлгийн өрнөж буй зорилгод нийцэж чадах хэрэгтэй гэдэг. Тэдгээр элементүүдэд нийцэхийн тулд дүрийн шаардлага, хэрэгцээгээр цаг үргэлж өөрчлөгдөх ёстой болдог (Fiedler, 1981).
Хүний манлайлах чадвар нь түүнийг дагагчдын хэрэгцээ, хүлээлт болон нөхцөл байдлын төрөл бүрийн шаардлага зэргээс шалтгаалдаг. 
Өргөн хүрээний судалгаа хийгээд манлайлагчийн үйл ажиллагааны цаад нөхцлийг ойлголгүйгээр "сайн"-"муу" гэж ангилан баталж болохгүй. Манлайлагчийн хэв маягийн ардчилсан ба албадлагын гэсэн өргөн хүрээний сэдэв байдаг. Ардчилсан хэв маяг нь бусдыг ятгаж, мөн зөвшилцөж байж шийдвэрт хүрдэг бол албадлагын хэв маяг нь ганцаараа шийдвэр гаргаж, тушаах хэлбэртэй байдаг. Бүхий л нөхцөлд үр нөлөөтэй байж чаддаг манлайлагч гэж хаана ч байхгүй харин нэг хүрээлэлд үр бүтээлгүй байна гэсэн үг биш юм. Жишээ нь, албадлагын хэв маягийн манлайлагчид зайлшгүй, шаардлагатай нөхцөлд хамгийн их үр нөлөөтэй байдаг. Арми бол албадлагын хүчний бүтэцтэй. Нөгөө талаас ардчилсан манлайлагчид бүлгийн гишүүн тус бүрийн эрх ба бүлгийн гишүүдийн зарим санал нийлэхгүй байдалтай нөхцөлд илүү үр нөлөөтэй байж чаддаг.
Halpin (1966) манлайлагч хүнд байдаг зорилтод чиглэсэн ба бүлгийг дэмжихээр чиглэгдсэн гэж хоёр хэмжигдэхүүнийг тайлбарлажээ. Зорилтод чиглэсэн манлайлагч бол ажилаа хийж дуусгахыг эрмэлзэнэ. Тэд бусдыгаа тавьсан үр бүтээмжтэй зорилгыг биелүүлэхэд чиглүүлж чаддаг. Нийгмийн манлайлагчид бол бүлэг дэх хүмүүст анхаарлаа хандуулдаг. Тэд бүлгийг дэмждэг бөгөөд хамтарч тавьсан зорилгодоо хүрэхээсээ илүүтэйгүүр нийгмийн харилцан үйлчлэлийг түлхүү авч үздэг. Байнгын бүлэгт нийгмийн үйл ажиллагаа болон зорилгыг хариуцсан тусдаа манлайлагчид байдаг. Харин хэзээ ч өөрчлөгдөхгүй бүлэгт урт хугааны зорилтыг биелүүлэхэд тусалж чадах манлайлагчид хэрэгтэй байдаг.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Сэтгэл судлалын дэд салбарууд

 
АНУ-д ойролцоогоор 100,000 гаруй сэтгэл судлаачид байдаг (Pion, Bramblett, & Wicherski, 1987). Эдгээр хүмүүсийн гуравны нэг нь их дээд сургууль, коллежид судалгаа явуулж, багшилж байна. Үлдсэн хэсэг нь зөвлөгөөний төв, эмнэлэгт, мөн бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад нь засгийн газар, арми, сургууль, бизнесийн байгууллага зэрэг газруудад ажилладаг.
70,000 гишүүнтэй Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA) нь сэтгэл судлаачдын хамгийн том байгууллага юм. Эдгээр гишүүдээс академик судлаач (хичээл заана, судалгаа удирдаж явуулна), ба эмнэлгийн чиглэлээр хувиараар ажилладаг (оношилно, хүмүүсийн сэтгэл зүйн эмгэгийг эмчилнэ) сэтгэл судлаачид байдаг. (APA) дотроо 47 дивизион буюу салбаруудтай (шинээр нэмэгдсэн энх тайвны сэтгэл судлалын салбар болон бүлгийн сэтгэл заслын салбар) бөгөөд эдгээр салбар бүр нь сэтгэл судлалд өөр өөр нөлөөтэй аж. 1988 онд академик талыг баримтлагч сэтгэл судлаач нар Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэг (APS)-ийг байгуулсан. 
Харин өнөө үед сэтгэл судлал гэж юу вэ гэсэн асуултанд сэтгэл судлалын, дэд салбаруудын, төрөл бүрийн хүрээнд янз бүрээр тайлбарлах боломжтой болжээ. Үүний ачаар сэтгэл судлалд маш олон гайхамшигтай тайлбарууд оршиж байна. Дараах найман үндсэн дэд салбаруудыг танилцуулъя.
Клиник сэтгэл судлал. Та ямар мэргэжилтэй вэ ? Би сэтгэл судлаач мэргэжилтэй гэж хариулахад ихэнхи хүмүүс та намайг ямар хүн гэдгийг мэдэх үү ?, би ямар хүн бэ ? гэж асуудаг Иймэрхүү хандлага клиник сэтгэл судлалын хүрээнд ойролцоогоор 40 % тохиолддог (Pion, Brablett, & Wicherski). Байгууллагад ажилладаг клиник сэтгэл судлалын ихэнхи мэргэжилтэнгүүд хүмүүсийг эмчлэхэд анхаардаг бөгөөд оюун ухааны хомсдол, шорон, хүүхдийн шүүх, их сургуулийн эрүүл мэндийн төв зэрэг асрах газарт ажилладаг. Анагаах ухааны эмч нар, зарим клиник эмч нар хувийн практик ажил талдаа ижил төстэй, эмгэг зан үйлийн асуудалтай хүнийг эмчилдэг. Клиник сэтгэл судлаачид оюун ухааныг оношилдог. Клиник сэтгэл судлаачид бүтэн нэг жилийн турш курст сурна, хүмүүсийг оношилж, эмчлэхээс өмнө бусад сэтгэл судлаач нарын удирдлага доор ажиллах шаардлагатай байдаг.
Харин сэтгэцийн эмчийг бэлтгэхэд шал өөр бөгөөд психиатри анагаах ухааны салбар болохоос сэтгэл судлалын дэд салбар биш юм.
Сэтгэл зүйн зөвлөгөө. Зөвлөгөөний сэтгэл судлалын хүрээн дэх сэтгэл судлаачид хүний хувийн асуудал болон сэтгэл хөдлөлийн асуудлыг шийдвэрлэдэг тал дээрээ ерөнхийдөө клиник сэтгэл судлаачдаас арай бага үүрэг гүйцэтгэдэг юм. Зөвлөгчид ахлах сургуулийн сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хоригдлуудыг засан хүмүүжүүлэх, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэдэг. Тэд клиник сэтгэл судлаачидтай адилхан үүрэг гүйцэтгэж асуудалтай ямар нэг асуудалтай хүнийг эмчилж, бас оношилж болдог.
Сургуулийн сэтгэл судлал. Зарим сэтгэл судлаачид сурагчдад чиглэсэн туслалцаа үзүүлдэг. Сургуулийн сэтгэл судлалын хүрээнд тэдгээр судлаачид удирдах, оюун ухааны чадамжийг нь тайлж мэдэх, авъяас чадамжийн тест авдаг. Тэд ихэвчлэн академик болон сэтгэл хөдлөлийн хэрэгцээний талаар багш, сурагчдад зөвлөгөө өгдөг. 
Боловсролын сэтгэл судлал. Боловсролын сэтгэл судлалын дэд салбар болох сургуульд ажилладаг сэтгэл судлаач нар нь сургуулийн систем болон коллежид үр нөлөөтэй ном, гарын авлага худалдан авах, анги танхимйн зөв зохион байгуулалт хийж, заах арга зүй, тестийн загваруудыг боловсруулдаг аж. Эдгээр сэтгэл судлаачид их дээд сургууль, коллежид ажиллаж байхдаа боловсролын арга зүй болон сургалтын талаарх судалгааг удирдан явуулдаг.
Нийгмийн сэтгэл судлал. Нийгмийн сэтгэл судлал нь хүмүүс бусдадаа хэрхэн нөлөөлдөгийг (хандлага, түрэмгийлэл, сонирхол, дурлал, туслах, буруу хандлага) судалдаг. Жишээ нь, нийгмийн сэтгэл судлаач Кеннет Кларк хүүхдүүд буруу хандлагыг хэрхэн сурдагийг судалжээ. 1939 онд тэрээр эхнэр Мэймьетэйгээ хамт хар арьст хүүхдүүд цайвар өнгөтэй хүүхэлдэйнээс илүү бараан өнгийн хүүхэлдэйгээр тоглох нь илүү байсныг олж тогтоожээ. Ийнхүү тэрээр буруу хандлагыг нийгэмшлийн процессийн дагуу бага, том насны хүүхдүүд суралцдаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Яг иймэрхүү арга зүйгээр бие хүний сэтгэл судлаачид бодгалийн зан төлөв хэрхэн хөгжиж, бусдын үйлдэлтэй хэрхэн холбогдож байгааг судалдаг юм.
Үйлдвэрийн сэтгэл судлал.
Үйлдвэр-байгууллагын сэтгэл судлалын салбарт ажиллах нөхцлийг сайжруулах тал дээр анхаардаг. Тэд байгууллага дахь харилцаа, ажилчдын сэтгэл ханамжийг сайжруулах менежмент зөвлөгөө өгөх, ажилчдыг сургалт хөтөлбөрт хамруулах, карьерийн сонголтын талаар ажилчдад зөвлөгөө өгөх зэрэг төрөл бүрийн зорилтуудыг дэвшүүлж ажилладаг. Техникийн сэтгэл судлаачид үр ашигтай хэрэглэгдэх багаж мөн төхөөрөмж бүтээдэг хүмүүст тусалдаг. Харин худалдан авагчийн сэтгэл судлаач хүмүүс яагаад "энэ" барааг худалдан аваад байна вэ гэдгийг сонирхон судалдаг юм.
Хөгжлийн сэтгэл судлал. Зан үйл, танин мэдэхүй, бие хүн зэрэг нь бодгальд цаг ямагт өөрчлөгдөх үзэгдлийг хөгжлийн сэтгэл судлаачид судалдаг. Хүн бага насандаа хамгийн огцом өөрчлөгддөг тул маш олон хөгжлийн сэтгэл судлаачид хүүхдийн хөгжлийг түлхүү сонирхдог юм. Сэтгэл зүйн хөгжил өсвөр нас хүрээд зогсдоггүй. Харин нялх, балчир, өсвөр, насанд хүрсэн үе гэх зэрэг хүний насан туршдын амьдралыг хөгжлийн судалгаагаар судалж болдог.
Туршилтын сэтгэл судлал. Энэхүү салбарын судлаачид зан үйлийн үндсэн шалтгааныг судалдаг. Тэд ерөнхийдөө "Хүмүүс яагаад зүүдэлдэг вэ ?, Бид яагаад мартдаг вэ ?, Хүмүүс яагаад "галзуу хулгана" тоглоом дээр тоглохыг хүсдэг юм бэ?, Амьтдыг бусадтай нь яаж адилтгах вэ ?, Архины нөлөө түрэмгийлэлд хэрхэн нөлөөлж байна вэ ?, Хүмүүст яагаад харааны хуурмаг үзэгдэл бий болдог вэ ?" гэх мэт асуултуудыг дэвшүүлэн түүнд хариулт өгөхөөр судалгаа, шинжилгээ хийдэг юм.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Уильям Джеймс /William James 1842 - 1910/

Сэтгэл судлаач Уильям Джеймс нь 1842 онд Нью-Йорк хотноо мэндэлжээ. Тэрээр баян гэр бүлд өсөж торнисон бөгөөд эцэг эх нь түүний боловсролд нь ихэд анхаарч европ даяар алдартай сургуулиудад номын дуу сонсгосон аж. Тэрээр ийнхүү аялж байхдаа АНУ, Швейцарь, Герман, Франц зэрэг томоохон сургуулиудад сурч байв.
Тэрээр анагаах ухаан, биологи, хими, уран зургаар суралцаж нэгээс нөгөө рүү сонирхсоор сүүлдээ нилээд эргэлзсэн юм. 1869 онд Харвардын их сургуулиас анагаах ухааны зэрэг хүртэж сүүлд 30 насандаа Харвардын их суруульд сэтгэл судлал заах эрх авсанаар түүний сэтгэл судлал дахь гайхалтай карьер эхэлсэн.
1875 онд Джеймс Харвардын их сургуульд дэлхийн хамгийн анхны сэтгэл судлалын сургалтын лабораторыг байгуулсан юм. Гурван жилийн дараа буюу 36 настайдаа хүнтэй гэрлэж түүний хамгийн оргил бүтээл болох "сэтгэл судлалын зарчим" номоо бичиж эхэлжээ.
Түүнийг Харвардын хамгийн агуу лектор гэдгээр нь сайн мэдэх бөгөөд оюутнуудын нүдээр Джеймс их хөгжилтэй, хошин мэдрэмжтэй, хэл яриа нь маш тод гэдгээрээ бусад профессороос ялгагддаг байжээ. Түүний түлхүү судалсан сэдвүүд нь дадал, ухамсар, бие хүн, сэтгэл хөдлөл, шашин зэрэг юм.
Джеймс 1910 онд Нью Хамфширийн гэртээ насан эцэслэх хүртлээ ном бичиж, лекц уншиж, газар орноор аялж байлаа.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

/APA/ дивизион буюу нийт салбарууд

Америкийн Сэтгэл Судлалын Холбоо бол АНУ төдийгүй дэлхийн сэтгэл судлаачдын хамгийн том байгууллага юм. Тус байгууллагын нийт 47 салбарыг танилцуулъя. Жич: 4 болон 11 дэх салбарууд байдаггүй.

1. Ерөнхий сэтгэл судлалын салбар
2. Сэтгэл судлалын сургалтын салбар
3 .Туршилтын сэтгэл судлалын салбар
5.Судалгаа, оношилгооны салбар
6.Физиологийн ба харьцуулалтын сэтгэл судлалын салбар
7. Хөгжлийн сэтгэл судлалын салбар
8. Бие хүн ба нийгмийн сэтгэл судлалын салбар
9. Нийгмийн асуудлын сэтгэл зүйн судалгааны нийгэмлэг
10. Урлаг болон сэтгэл судлалын салбар
12. Клиник сэтгэл судлалын салбар
13. Байгууллагын зөвлөгөөний салбар
14. Үйлдвэр ба байгууллагын сэтгэл судлалын салбар
15. Боловсролын сэтгэл судлалын салбар
16. Сургуулийн сэтгэл судлалын салбар
17. Сэтгэл зүйн зөвлөгөөний салбар
18. Олон нийтийн үйлчилгээний сэтгэл судлаачдын салбар
19. Цэргийн сэтгэл судлалын салбар
20. Насанд хүрэгчдийн хөгжил ба хөгшрөлтийн салбар
21. Практик сэтгэл судлаачид болон текникийн нийгэмлэг
22. Засан хүмүүжүүлэх сэтгэл судлалын салбар
23. Худалдан авагчийн сэтгэл судлалын салбар
24. Философийн сэтгэл судлал ба онолын салбар
25. Зан үйлийн туршилтын задлан шинжлэлийн салбар
26. Сэтгэл судлалын түүхийн салбар
27. Харилцааны сэтгэл судлалын салбар
28. Сэтгэцийн нөлөөтэй эмийн салбар
29. Сэтгэл заслын салбар
30. Сэтгэл зүйн ховсын салбар
31. Сэтгэл судлалын холбооны үйл ажиллагааны салбар
32. Хүмүүнлэгийн сэтгэл судлалын салбар
33. Оюун ухааны хомсдлын салбар
34. Орчны сэтгэл судлал ба хүн амын салбар
35. Эмэгтэйчүүдийн сэтгэл судлалын салбар
36. Шашны асуудлыг сонирхогч сэтгэл судлаачид
37. Хүүхэд, залуучууд, гэр бүлийн үйлчилгээний салбар
38. Эрүүл мэндийн сэтгэл судлалын салбар
39. Психоанализын салбар
40. Клиник нейропсихологийн салбар
41. Америкийн сэтгэл судлал - хуулийн сэтгэл судлалын салбар
42. Бие даан ажилладаг сэтгэл судлаачдын салбар
43. Гэр бүлийн сэтгэл судлалын салбар
44. Гей болон лесби хүмүүсийн асуудлын сэтгэл зүйн судалгааны нийгэмлэг
45. Бага ястны асуудлын сэтгэл зүйн судалгааны нийгэмлэг
46. Медиа сэтгэл судлал
47. Бэлтгэл сургуулилт ба спортын сэтгэл судлал
48. Энх тайвны сэтгэл судлал
49. Бүлгийн сэтгэл судлал ба бүлгийн сэтгэл заслын салбар

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Сэтгэл судлалын хандлагууд

Өнөөдөр сэтгэл судлалын шинжлэх ухаанд аль нэг дэг сургууль нь ганцаараа давамгайлсан тохиолдол байхгүй. Урьд өмнө нь ч гэсэн маш олон хандлага, үзэл баримтлалын хүрээнд сэтгэл судлалыг авч үздэг байв. Харин өнөө үед сэтгэл судлаачид зан үйл ба танин мэдэхүйн судалгаа, мөн төрөл бүрийн эх сурвалжаас судалгааны арга зүй, онолуудыг хавсран түлхүү ашиглах хандлагатай болжээ.  Хүмүүнлэгийн, биологийн, психоаналитик, танин мэдэхүйн, зан үйлийн гэсэн сэтгэл судлалын судалгааны үндсэн хадлагууд байдаг.
Биологийн хандлага. Орчин үеийн сэтгэл судлалд зан үйлийн үндэс болох биологийн процессийг ойлгох нь нэн ач холбогдолтой болжээ. Сүүлийн хэдэн арван жилд зан үйлийн генетикийн судалгаагаар баталж, зан үйлийн үйл ажиллагааны ойлголтонд нилээд ач холбогдол өгөх болсон. Тархи ба мэдрэлийн систем нь биднийг хүртэхүйгээ тайлж мэдэхэд, мэдээллийг хадгалахад, шийдвэр гаргахад тусалдаг. Тиймдээ ч сэтгэл зүйн эмгэг, ой тогтоолт, нийгмийн харилцан үйчлэл, бие хүн, сэдэл зэрэг эдгээрийн биологийн тайлбар байдаг ажээ.
Хүмүүнлэгийн хандлага. Гештальт сэтгэл судлаачдын зарим үзэл санаа нь хүмүүсийн сайн мэдэх хүмүүнлэгийн сэтгэл судлалд тодорхойлогддог. Эдгээр сэтгэл судлаачид хүнийг ер бусын гоц авъяастай, бүрэн гүйцэт бие махбодьтой, хүн бүрт дээд зэргийн хүч бололцоонд хүрэх чадамж байдаг гэж онцолдог юм. Ялангуяа хүмүүнлэгийн онол бие хүн, сэдэл, сэтгэл заслын хүрээнд чухал нөлөө үзүүлсэн.
Психоаналитик хандлага. Ухамсаргүйн сэдэл, бэлгийн хүсэл, зан үйлийн түрэмгийлэл зэргийг психоаналитик онол авч үздэг. Энэхүү хандлагын тусламжтайгаар бие хүн, сэтгэл зүйн эмгэг, эмчилгээний хүрээнд томоохон нөлөө үзүүлсэн билээ.
Танин мэдэхүйн хандлага. Энэхүү хандлага нь сэтгэцийн процесс буюу сэтгэхүй, хүртэхүй, ой тогтоолт, асуудлыг шийдвэрлэх зэргийг судалдаг. Танин мэдэхүйн хандлагын иймэрхүү судалгааны гол шалтгаан нь структурализм болон психоанализ зэрэг дэг сургуулиудын нөлөөгөөр бий болсон гэдэг. Үнэндээ орчин үеийн сэтгэл судлалын бүхий л хүрээнд танин мэдэхүйн хандлага чухал байр суурьтай болоод байна.
Зан үйлийн хандлага. Бихевиоризм болон функционализм дэг сургуулийн ихэнх үзэл санаа нь бид яагаад үйлдэл хийх болов гэдэг зан үйлийн үндсэн ойлголтын цаана тодорхой ажиглагддаг. Орчин үед маш олон сэтгэл судлаачид бихевиоризм онолыг ашиглаж байгаа бөгөөд өнөөгийн зан үйлийн хандлага нь өмнө нь байснаасаа нилээд өөрөөр тодорхойлогдох болсон. 

Биологийн - Зан үйлийн эх сурвалж биологийн процессийг
Хүмүүнлэгийн - Хүний чадамжийг
Психоаналитик - Ухамсаргүйн сэдлийг
Танин мэдэхүйн - Сэтгэцийн процессийг
Зан үйлийн - Зан үйлийн суурь шалтгаан

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Сэтгэл судлалын түүх

Хүн төрөлхтөн цаг ямагт бусдынхаа зан үйлийг ажигласаар ирсэн билээ. Эртний Грекчүүдийн сэтгэл судлалыг эргэн үзвэл зарим философилог санааг ойлгож болох юм. Жишээ нь, Аристотель, Платон нар хүний оюун ухаан төрөлхийн юм уу туршлагаар бий болдог юм уу  гэж хатуухан мэтгэлцдэг байлаа. Философичид үргэлж хүний мөн чанарын талаар сонирхдог байсан. 17-р зуунд Британы философич Жон Локк хүний оюун ухааныг цагаан самбараар дүрсэлж хүний амьдралын бүхий л туршлага тэрхүү самбар дээр бичигддэг хэмээн үздэг байжээ.
Түрүү үеийн сэтгэл судлалд өөр бусад нөлөөлөл нь биологи, физикийн шинжлэх ухаанаас үүдэлтэй байв. Харин Ч. Дарвин 1859 онд дэлхий нийтийн үүсэл, хувьслын онолыг тайлбарлан бичсэн "Зүйлийн Үүсэл" ном нь сэтгэл судлалд чухал хувь нэмрийг оруулсан аж. Мөн сэтгэл судлалд хувь нэмэр оруулсан өөр хүчин зүйл нь зан үйлийн ажиглалтыг байгалийн шинжлэлийн арга зүйн талаас судалдаг байсан. Түүний онолд амьтан ба хүний зан үйл орчиндоо дасан зохицох, амьд үлдэх үүрэгтэй гэж үздэг байжээ.
Дарвины бүтээл гарсанаас хойш нэг жилийн дараа Густав Фехнерийн "Психофизикийн элементүүд" хэмээх бүтээл нь гарсан юм. Тэрээр мэдрэхүйн туршлагыг оношилох туршилтын арга зүйг тайлбарласан байдаг. Туршилтандаа нарийн арга ухаан гаргаж бие махбодийн өдөөгч ба мэдрэхүйн туршлагын хоорондын холбоог судлах боломжтой болсон юм. Түүний туршилтын хандлага сэтгэл судлалыг шинэ шинжлэх ухаан болгоход ихэд түлхэц болсон билээ.
Дээр дурьдсан түрүү үеийн хөгжил нь одоогийн сэтгэл судлал ямар байна, үүний төлөө л байсан. Харин "дэг сургуулиуд" бий болсноор сэтгэл судлалын албан ёсны түүх бичигдэж эхэлсэн юм. Үндсэндээ түүхэн таван дэг сургуулиуд байсан бөгөөд структурализм, функционализм, бихевиоризм, гештальт сэтгэл судлал, психоанализ гэсэн дэг сургууриудыг авч үзье.
Структурализм. Германы сэтгэл судлаач Вилгельм Вундт 1879 онд (1832-1920) Лепцигийн их сургуульд ухамсрыг судлах лабораторыг байгуулснаар сэтгэл судлалын шинжлэх ухааны түүх албан ёсоор бичигдэж эхэлсэн. Вундт ба түүний шавь Титченер нарын үүсгэн байгуулсан дэг сургуулийг структурализм буюу оюун ухааны бүтцийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Вундт интроспекцийн аргаар оюун ухааны ухамсрын байдлыг судалдаг байсан. Интроспекц гэдэг нь тусгай бэлтгэгдсэн туршигдагч өөрийнхөө өдөөгчийн шууд нөлөөг эргэцүүлэх аргыг хэлдэг. Эхлээд алим харуулахад толгойд юу орж ирэх вэ ? Улаан, бөөрөнхий, гялалзсан, жижигхэн зэрэг эргэцүүлэхэд дараагийн туршигдагч тоор жимс хараад дараагийн үйлдлүүд өмнөхөө давтаад явна.
Ухамсрын шууд нөлөөг хичээнгүйгээр тэмдэглэхийг Вундт хүний оюун ухааны бүтцийг нээж байна гэж боддог байлаа. Гэвч түүний сэтгэл судлалын тодорхойлолт амжилтанд хүрээгүй. Харин түүний сэтгэл судлалд оруулсан хувь нэмэр нь оюун ухааны ухамсрын элементийг илрүүлдэг найдвартай зохион байгуулалттай судалгааны арга зүй нь байсан юм.
Вундтын нөлөөн дор ажилладаг байсан Г. Стенли Холл (1884-1924) нөлөө бүхий сэтгэл судлаач байсан төдийгүй тэрээр Америкийн Сэтгэл Судлалын Холбоо-г 1892 онд, Америкийн сэтгэл судлалын анхны сэтгүүлийг 1915 онд тус тус үүсгэн байгуулж байв.
Функционализм. Структурализм таны хувьд орчин үеийн сэтгэл судлал биш юм шиг санагдаж байвал таны зөв болж таарлаа. Ихэнх хүмүүс оюун ухааны элементүүдийн судалгаанд ач холбогдол өгдөггүй аж. Тэдгээр няцаагчдын нэг нь Виллиам Жеймс (1842-1910) байв. Тэрээр 1890 онд "Сэтгэл судлалын зарчим" хэмээх бүтээлээ хүртээл болгосноор сэтгэл судлал гэж чухам юу байдаг талаарх өөрийн санаагаа илэрхийлж чадсан байдаг. Виллиам Жеймс бол анхны америкт төрсөн сэтгэл судлаач юм. Зан үйлийн нөлөөгөөр ухамсрын үйл ажиллагааг тайлбарлах ба Дарвины хувьслын онол Жеймст хүчтэй нөлөөлсөн аж.
Түүний үзэл санаа функционализмын дэг сургуулийг байгуулсан. Энэ дэг сургууль нь зан үйл ба ухамсрын дасан зохицох чанараар сэтгэл судлалыг тайлбарладаг байсан. Бусад нөлөө бүхий функционалист John Dewey, James Angell, Edward Thorndike, Robert Woodworth зэрэг хүмүүс байдаг. Dewey-гийн 1896 онд бичсэн рефлексийн нум нийтлэл нь сэтгэл судлалын функциональ урсгалын албан ёсны эхлэл байсан. Мөн Торндайкын "Амьтны оюун ухаан" бүтээл нь функциональ урсгалын томоохон бүтээлүүдийн нэгд тооцогддог.
Функционалистууд зан үйлийг судлахдаа зөвхөн интропекцийг ашигладаг байсан биш харин тест, асуулга, туршилтын арга зүйг гол төлөв хэрэглэдэг байлаа (Benjamin, 1988).
Бихевиоризм. Зарим сэтгэл судлаачид функционализмыг оюун ухааны бүтцийн судалгаанаас сүртэй ялгарах юмгүй гэж үздэг. 1913 онд Америкийн өөр нэгэн сэтгэл судлаач John. B. Watson (1878-1958) бихевиоризм хэмээх дэг сургуулийг үүсгэн байгуулжээ. Түүний үзсэнээр сэтгэл судлал бол ил ажиглагдахуйц зан үйлийн шинжлэх ухаан гэдэг байв. Тэрээр оюун ухааны процесс ба интроспекцийн санааг огт авч хэлэлцдэггүй байсан. Харин бихевиористуудын гол анхаарлаа хандуулдаг зүйл нь ажиглагдаж болохуйц зан үйлийн обьектив оношилгоо аж. Мөн бихевиористуудын нүдээр бол сэтгэл судлалын шинжлэх ухаан нь физик ба хими шиг маш "төвөгтэй-хэцүү" байсан. Тэд өдөөгч организмд нөлөөлснөөр түүнд хариу үйлдэл үзүүлж буй ажиглагдаж болохуйц зан үйлийн судалгаагаар сэтгэл судлалыг хязгаарладаг байв. Мөн орчны өдөөгчөөр бүхий л зан үйл илэрч болно гэж үздэг байв.
Сэтгэл судлал өнөөг хүртэл зан үйлийн шинжлэх ухааныг авч үзсэн хэвээр байгаа бөгөөд сэтгэл судлалын хүрээнд нөлөө бүхийг дэг сургууль нь байсаар л байна.
Гештальт сэтгэл судлал. Америкийн сэтгэл судлалд бихевиоризм ноёрхож байх үетэй зэрэгцэн Германд мөн адил гештальт сэтгэл судлал үүсч байв. Гештальт сэтгэл судлал нь бодгалийн хэсэг, элементүүдийн задлан шинжлэлийг авч үздэггүй. Мөн структурализмын хүний оюун ухааны хэсгийн, бихевиоризмын хүний зан үйлийн хэсгийн судалгааг хүлээн зөвшөөрдөггүй байсан.
Max Wertheimer, Wolfgang Kohler, Kurt Koffka нар гештальт сэтгэл судлалын үндэслэгч, тэргүүлэгчид юм. Хүн бол хэсэг бүрээс илүү, мөн хэсэг бүрийг судалснаар "бүхэл-нийлбэр"-ийг ойлгож чадахгүй гэдэгт итгэдэг байв. "Гештальт" хэмээх Герман үг нь "бүхэл-нийлбэр" гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хүртэхүй, сургалт, асуудлыг шийдвэрлэх, бие хүн зэрэг эдгээрийн бүхлийг судлах нь энэхүү дэг сургуулийн судалгааны гол зорилго байдаг (Hothersall, 1990).
Тус дэг сургууль хүртэхүйн сэдвийн хүрээнд хамгийн их нөлөө үзүүлж чадсан. 
Та одоо энэхүү текстийг уншихаа түр зогсооно уу. Та хэн нэгний нүд, чих, үсний ширхэг бүрийг, шүдийг нь тус бүрээр нь төсөөлдөг үү ? эргэцүүлдэг үү ? Эсвэл та хүнийг бүхлээр нь төсөөлдөг үү ? Тус онолчид хүн аливааг бүхлээр нь хүртдэг гэж үздэг юм.
Психоанализ. Сэтгэл судлалд хамгийн сүүлд хүчтэй нөлөө үзүүлсэн үндсэн урсгал бол психоанлиз билээ. Бихевиоризм, гештальт усргалууд нэгэн зэрэг үүсч байхад Австрын залуу эмч З. Фрейд сэтгэл хөдлөлийн асуудалтай хүнийг эмчлэх ховсыг арга зүйг ашиглаж эхэлж байв. 
Фрейд хүнийг ховсонд оруулснаар нуугдмал мэдрэмжүүд буюу бэлгийн хүсэл болон ээж, аавдаа дайсагнах хүслийг дахин сэргээж болно гэж үздэг байв. Улмаар зүүд болон хэл хальтрих (хэлэх гэсэн зүйлээ мартах) үзэгдлээр ихэвчлэн илэрдэг ухамсаргүйн сэдлүүдийг голлон авч үздэг психоаналитик онол нь үүссэн юм. Өөрөөр хэлбэл Фрейд хүний өнгөрсөн амьдралын туршлагад тулгуурладаг байсан аж.
Психоаналитик онол нь сэтгэл судлалд сэтгэл заслын техник ба бие хүний ойлголтыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан.

Сэтгэл судлалын Түүхэн он жилүүд.

1859 - Ч. Дарвины "Зүйлийн Үүсэл" хэвлэгдсэн.
1860 - Fechner "Психофикизийн Элементүүд" хэвлэгдсэн
1879 - Вундт сэтгэл судлалын лабораторыг байгуулсан
1885 - Эббингаузын "Ой тогтоолт" хэвлэгдсэн
1890 - Жеймс "Сэтгэл судлалын зарчим" хэвлэгдсэн.
1892 - Холл Америкийн Сэтгэл Судлалын Холбоог байгуулсан
1896 - Dewey "Рефлексийн Нум"-ын талаар бичсэн.
1898 - Торндайкын "Амьтны оюун ухаан" хэвлэгдсэн.
1900 - Фрейдийн "Зүүдний тайлал" хэвлэгдсэн.
1905 - Бинет ба Симон нар "Анхны Оюун ухааны тест" хэвлэгдсэн.
1912 - Вертгеймер "Гештальт" санааг бичсэн.
1913 - Ватсон "Бихевиоризм" талаар бичсэн.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Ватсоны бихевиоризм

Ватсон хүний зан үйлийн шинжлэх ухаанч судалгаа бол бихевиоризм гэсэн байр суурьтай байсан. Энэ судалгаа нь хүн юу хийдэг вэ гэсэн асуултанд тулгуурладаг аж. Бихевиоризм нь сэтгэл судлалыг бусад шинжлэх ухаан шиг ижил түвшинд байлгах зорилт тавьж байв. Эхний зорилт бол зан үйлийг ажиглаад дараа нь яахыг нь мэдэх. Дараа нь санамсаргүй холбоог олж тогтоох. Зан үйл нь өдөөгч ба хариу үйлдэл хоёрын хоорондын холбоог багасгах боломжтой байдаг. S-R бол загварууд, A бол өдөөгч. A өдөөгч нь санамсаргүй хариу үйлдлийг харуулах боломжтой эсвэл хариу үйлдэл нь өдөөгч рүү явах ул мөрийг үүсгэж чаддаг.
Нөхцөлт гэдэг нь орчны хариу үйлдэлд суралцаж буй процесс. Хүний бүх зан үйл урьд өмнө нь орчноосоо шалтгаалж нөхцөлдөн бий болсон байдаг. Бихевиорист судалгааг удирдахын тулд ямар зан үйл өмнө нь нөхцөлдсөн байдаг вэ, юуг нь удамшиж авдаг юм бэ гэсэн хоёр асуултын ялгааг заавал мэдэх ёстой болдог. Гарднер Мюрфи түүний "Орчин үеийн сэтгэл судлалын түүхийн танилцуулга" гэсэн номондоо "Бүх сургалт энгийнээр нөхцөлддөг, нөхцөлдсөн хариу үйлдэл бол суралцсан зан үйлийн бодит нэгж юм" хэмээн бичсэн байдаг.
Дүгнэлт:
1. Хүний сэтгэл судлал нь байгалийн шинжлэх ухаан шиг төгс болох гээд бүтэлгүйтсэн. Тийм болохоор ухамсрын хүрээ ба интроспекцийн алдаатай ойлголтууд нь ердөө магадлан үзэх шууд арга зүй юм. Эргэцүүлж үзэх хэдэн асуултандаа бүр толгой нь эргэж гүйцсэн. Суурь баримтлал нь туршилтын хандлага байхад зохицоогүй. 
2. Бихевиорист үзлээр сэтгэл судлалыг авч үзвэл маргах зүйлгүй бөгөөд байгалийн шинжлэх ухааны туршилтын салбар юм. Амьтны зан үйлийг авч үзсэнээр ухамсрын талаар ярилгүйгээр судлах боломжтой. Амьтан ба хүний зан үйлийг ойлгохдоо ижил түвшинд авч үзнэ.
3. Хүний зан үйлийг судлахгүйгээр амьтны зан үйлийн судалгааг өөрсдөдөө ач холбогдолтой гэж үздэг байсан.

Эх сурвалж: http://www.muskingum.edu/~psych/psycweb/history/watson.htm

Л. Энхтүшиг

Жон Б. Ватсон /John B. Watson 1878-1958/

Жон Б. Ватсон 1878 онд Эмма болон Пикенс Ватсоны хүү болон мэндэлжээ. Тэрээр өмнөд Каролинагийн Гринвиллийн ядуухан гэр бүлд аж төрсөн бөгөөд түүний ээж нь маш шүтлэгтэй, харин бяцхан Ватсон аавтайгаа ойр дотно байж, ээжийнхээ замналаар яваагүй билээ. Түүний аав архи уухын зэрэгцээ эхнэрээсээ өөр эмэгтэй хүнд дуртай байсны уршигаар 1891 онд гэр бүлээсээ салжээ. Сүүлд Ватсон Чикакогийн их сургуульд танилцаж байсан Мари Икестэй гэрлэж хоёр хүүхэдтэй болсны дараа салж, их сургуулийнхаа оюутан Rosalie Rayner-тэй дахин гэрлэж хоёр хүүхэдтэй болсон юм. Ватсон өөрийнхөө хүүхэд дээр бихевиоризмын судалгааг маш ихээр хийдэг байсан. Эхнэр нь нас барсаны дараа хүүхдүүд нь тун тааруу өсөн торниж, ганц бие үлдсээр 1958 онд нас барах хүртлээ Коннектикутийн фермд амьдарч байлаа.
Ватсоны аав нас барахад түүний хувьд том цохилт болсон юм. Тэрээр ээж болон багшийгаа эсэргүүцэж, тэдэнд хүч хэрэглэдэг байв. Харин Фюрмены их сургуулийн Гордон Мүүр багшийнхаа ачаар хэвийн амьдралдаа буцан очих боломж гарсан юм. Улмаар багшийнхаа тусламжтайгаар амжилтанд хүрч, цаашлаад Чикакогийн их сургуульд элсэж чадсан. Тэндээ суралцаж байхдаа амьдтны судалгаа, харьцаалалтын сэтгэл судлалын хүрээний асуудлыг сонирхох болов. Тэрээр мэдрэлийн системийн өсөлт ба цагаан хархны зан үйлийн хоёрын хоорондын хамаарлын талаар судалгааны ажил бичиж байлаа. 1903 онд докторын зэрэг хүртэж, Жон Хопкинсын их сургуулийн сэтгэл судлалын профессорын туслагч болсон.
Дараа нь Ватсон 1913 онд Колумбын их сургуульд "Сэтгэл Судлал Бихевиорист Үзлээр" хэмээх лекцээ уншиж байв. Үүнээс өмнө түүний ярьж байсан сэтгэл судлалын хүрээ нь ухамсрын судалгааны арга зүй болон ухамсрын мөн чанарын талаарх  үзэл баримтлалуудад хүлээн зөвшөөрөгдөхгүй байжээ. Түүний өмнө олон ч асуулт тулгарч байсан боловч чадахынхаа хирээр хариулт өгсөөр байсан юм. Тухайн үед Ватсон хуучирсан судалгааны арга зүй, тохирохгүй судлагдахуунд шүүмжлэлтэй ханддаг байлаа. Ватсон ухамсар ба интроспекцийг тоож үздэггүй байв. Үүний оронд "бихевиоризм" хэмээх зан үйлийн сэтгэл судлалын үзлийг олонд танилцуулжээ. Түүний үзсэнээр сэтгэл судлалыг хүний үйлдэл хөдөлгөөний судалгаагаар урьдчилан мэдэж, хянаж болох юм гэж сургадаг байв. Ингэж сургадаг байсан шинэхэн баримтлал нь өдгөө хүн бүрийн сайн мэдэх бихевиорист онол болж чаджээ.
Нэг дүгээр дайны дараа Хопкинсын их сургуульдаа буцан ирж хүний өөрийнхөө сэтгэл хөдлөлөө хянаж болох техникийг бий болгохоор өөртөө зорилт тавиад байв. Мөн түүний "Бяцхан Албертын туршилт" гэдэг судалгаа нь ихэд алдард хүрсэн юм. Энэ судалгааны үр дүнгээрээ хүүхэд айх, уурлах, хайрлах гэсэн үндсэн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл байдаг гэсэн онолоо баталсан юм.
Тэрээр Жон Хопкинсын их сургуулийг орхисны дараа бизнест хөл тавих болсон. Тэрээр үйлчлүүлэгчийн юу хүсч байгааг, мөн амьтны талаарх сурталчилгааны нөлөөг сайжруулахын тулд бихевиоризмын болон хайр, айдас, бухимдал гэсэн сэтгэл хөдлөлийн онолоо ашиглахыг эрхэмлэж байв. Үүний дараа байгуулагуудад ажиллаж, хэд хэдэн алдартай бүтээлүүдээ хэвлэж байгаад 1945 онд тэтгэвэрт гарсан. Бихевиоризмын урсгалын алдартай төлөөлөгч, сэтгэл судлаач Жон Брадус Ватсон 1958 онд насан эцэслэжээ.

Ватсоны амьдралын цаг хугацааны үечлэл

1878 - Жон Б. Ватсон 1878 онд өмнөд Каролинагийн Гринвиллд төрсөн.
1891 - Түүний аав Пикенс гэр бүлээсээ салсан.
1899 - Фюрмений их сургуулийг төгссөн.
1901 - Сэтгэл судлаач мэргэжилтэй болсон. Чикакогийн их сургуулийн неврологи, философийг бага зэрэг сонирхдог болсон. Мари Икестэй гэрлэсэн.
1903 - Чикакогийн их сургуулиас докторын зэрэг хүртсэн
1905 - Түүний анхны хүүхэд Мари төрсөн. Жон Хопкинсын их сургуульд орсон.
1906 - Чикакогийн их сургуульд багшилсан.
1907 - Жон Хопкинсын их сургуулийн сэтгэл судлалын профессорын туслахаар ажилладаг болсон. Тэрээр бихевиоризмын үндэслэгч гэдгээрээ олонд танигдах болсон.
1913 - "Сэтгэл Судлал Бихевиорист Үзлээр" лекцээ уншсан. "Зан үйл: Харьцуулалтын сэтгэл судлалыг танилцуулах нь" бүтээлээ хэвлэсэн.
1915 - Америкийн Сэтгэл Судлалын Холбоо-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон.
1916 - Сэтгэцийн эмгэгийг судалж эхэлсэн. Онолоороо бизнест хүч үзэх болсон.
1919 - "Сэтгэл Судлал Бихевиорист Үзлээр" бүтээлээ хэвлэсэн.
1920 - Хопкинсын их сургуулийн орхиж, "Бяцхан Алберт Туршилт"-ыг хэвлүүлсэн.
1924 - Бихевиоризм бүтээлээ хэвлэсэн.
1928 - "Нялх хүүхдийн сэтгэл зүйн халамж" бүтээлээ хэвлэсэн.
1958 - Ватсон хэвлүүлээгүй бүх бүтээл, судалгааны ажлуудаа шатаасан. Энэ явдлаас хойш төд удалгүй нас барсан.

Эх сурвалж: http://www.muskingum.edu/~psych/psycweb/history/watson.htm

Л. Энхтүшиг

Анхны хар арьст сэтгэл судлаачид


Сэтгэл судлалын анхны хар арьст Ph. D хүртсэн Francis Cecil Sum нь 1895 онд Аркансасд төржээ. Тэрээр Кларк их сургуулийн G. Stanley Hall - ын удирдлаган доор сурч, 1920 онд сэтгэл судлалын мэргэжлээр төгсөн юм (Houston, 1990). Тэрээр 1928 онд Вашингтон ДС хотын Ховардын их сургуулийн сэтгэл судлалын тэнхмийн эрхлэгчийн үүргийг хүлээн авахаасаа өмнө Кларкын их сургуулийг дүүргээд Ohoi мужийн Wilborforce их сургуульд багшилдаг байв. Түүний судалгааны сонирхол шашны сэтгэл судлал байсан бөгөөд 1954 онд нас барах хүртлээ Ховардын их сургуульдаа багшилсаар үлджээ.

Beverly Prossor бол анхны хар арьст сэтгэл судлаач юм. Тэрээр Cincinnati их сургуульд 1933 онд Ph. D хүртэж байлаа.

Charles Henry Thompson нь 1925 онд Чикакогийн  их сургуульд боловсролын сэтгэл судлалаар доторын зэрэг хамгаалж байв. Тэрээр 50 жилийн турш Ховардын их сургуулийн факультет салбарын захирал мөн гишүүнээр ажиллаж, түүнчлэн 30 жилийн турш "Хар арьст хүмүүсийн боловсролын тэмдэглэл" сэтгүүлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад 1975 онд нас баржээ.


Kenneth B. Klark нь 1914 онд төрсөн нийгмийн сэтгэл судлаач байв. Ховардын их сургуулийг дүүргээд 1940 онд Колумбын их сургуулиас Ph. D зэрэг хүртсэн. Би-гийн ойлголтын хүрээ ба арьс өнгөөр ялгаварлах үзэл түүний судалгааны сонирхлыг татдаг байв. Тэрээр APA (Америкийн сэтгэл судлалын холбоо) ерөнхийлөгчөөр ажиллаж, 1897 онд тус байгууллагаас алтан медаль хүртэж байлаа.


Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Зүүд

Хүн төрөлхтний хамгийн их сонирхол төрүүлдэг судлагдахуун бол зүүд юм. Яруу найрагчид, философичид зүүдийг хүний төрөлхийн муу талын илрэл аль эсвэл романтик хийсвэрлэл зэргээр тайлбарладаг. Маш олон судлаачид зүүдний практик хандлагыг эрхэмлэх болж, мөн хүний амьдрал дахь зүүдний орон зайг илүү шинжлэх ухаанч үүднээс ойлгохын тулд лабораторын хүрээнд ч тэр, гадаа ч мөн адил судалж байна.
Зүүдний талаарх Фрейдийн онол. Зүүдний талаарх хүн бүрийн мэдэх эртний онолуудын нэгийг Зигмунд Фрейд (1900) танилцуулж байлаа. Тэрээр зүүд бол ухамсаргүйн оюун ухаанд хүрэх гарц гэж үздэг байв. Түүний үзлээр тухайн өдөр тохиолдсон үйл явдлыг тэвчиж чадахгүй, зохицоогүй зөрчлүүд нь зүүд болдог хэмээн сургадаг байсан. Фрейд зүүдний агуулгыг тодорхой (зүүдний талаар юу санаж байгааг) ба далд (ухамсаргүйн зүүдэн дэх сэтгэл хөдлөл, бодит бодол санаа) гэж хооронд нь ялгадаг байсан.
Зүүдийг задлан шинжлэхийн тулд тодорхой зүүдний хэсгүүдийн хоорондын холбоосыг, дээрээс нь бэлгэдлүүд, тус тусын элементүүдийг анхаарч үздэг. Тодорхой зүүд нь хүний ухамсаргүйн хүслийн (Фрейдийн үзсэнээр нийгмийн хүлээн зөвшөөршгүй хүсэл) дүрслэлийг өнгөлөн далдалдаг. Мөн зүүдний өнгөлөн далдалсан дүрслэлүүдийг тайлж унших шаардлагатай болдог. Фрейдийн тайлал хийх үндсэн гол санаа нь бэлгийн симболь юм. Жишээ нь, зүүдэнд саваа мод, гадас, мод, хутга, жад, гар буу, харандаа, алх зэрэг дүрслэлүүд үзэгдсэн бол эрэгтэй бэлгэ эрхтэн, харин нүх, хөндий, усан онгоц, лонх, сав, шуудай үзэгдсэн бол эмэгтэй бэлгэ эрхтнийг илэрхийлдэг гэжээ. Зүүдний энэхүү хандлагын дутагдалтай тал нь бэлгэдлүүд хүн бүрт ижилхэн утгатай биш байж болох юм.
Зүүдний агуулга. Зүүдний агуулгын талаарх өөр нэгэн хандлагын төлөөлөгч бол Palumbo (1978) юм. Тэрээр өдөр тохиолдсон үйл явдлын процесс нь зүүд болдог гэж тайлбарлажээ. Харин Calvin Hall (1966) зүүд бол өдөр тутмын туршлагын энгийн л нэг харааны дүрслэл гэжээ. Тэрээр хэдэн мянган хүмүүсээс зүүдний агуулгын талаарх судалгаа авч, тэдгээр бодгаль хүмүүсийн ялгаа, зарим ерөнхий чиг хандлагыг олж тогтоожээ. Эмэгтэйчүүд танил хүмүүс, газар орон, үйл явдлуудыг зүүдэлдэг бол эрэгтэйчүүд танихгүй зүйлийг илүү их зүүдэлдэг. Соёлын ялгаанаас болж хүйсүүдийн зүүдлэх зүйл нь өөр байна. Жишээ нь, эмэгтэйчүүд нь эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдээ ижил тэнцүү зүүдэлдэг байхад эрэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээ илүү их (65 хувь) зүүдэлдэг нь аль нэг соёлоос ажиглажээ (Hall, 1984). Hall хүний зүүдний ямар ч анализ салангид байх ёстой болохоос тэдгээрийг нэгтгэж болдоггүй хэмээн сануулсан юм.
Griffith ба түүний хамтрагчид (1958) коллежийн оюутнуудын нийтлэг зүүдийг судалжээ. Судалгааны үр дүнгээс оюутнуудын 83 хувь нь уналтын тухай зүүдэлдэг байхад 77 хувь нь дайралтыг зүүдэлдэг, эдгээрийн араас сургууль, бэлгийн зан үйл, идэх, айдас, хайртай хүн нь нас барах зэрэг зүүднүүд удаах хувийг эзэлж байна гэж дүгнэжээ. Мөн 41 хувь нь галыг, шалгалтандаа унаж байгааг 39 хувь нь зүүдэлдэг гэжээ. Бусад нийтлэг зүүдийг дурьдвал мөнгө олох, сэлэх, могой, нүцгэн болох, үхэл зэрэг байдаг. Тэд хэдэн сонирхолтой ялгааг олжээ. Уналтыг эрэгтэйчүүд 65 хувь, эмэгтэйчүүд 86 хувь, дайралтыг эрэгтэйчүүд 65 хувь, эмэгтэйчүүд 86 хувь, романтик байдлыг эрэгтэйчүүд 65 хувь, эмэгтэйчүүд 86 хувь, гэр бүл ба найзуудтайгаа байхыг эрэгтэйчүүд 53 хувь, эмэгтэйчүүд 81 хувь тус тус зүүдэлдэг гэжээ. Бэлгийн үйлдлийг ихэнх хүмүүс зүүдэлдэг ч хуучны судалгаанд хүйсийн хувьд ялгаатай байгааг тогтоосон байна. 1958 онд эрэгтэйчүүд 93 хувь, эмэгтэйчүүд 36 хувь зүүдэлдэг байсан бол 1988 онд эрэгтэйчүүд 76 хувь, эмэгтэйчүүд 72 хувь зүүдэлдэг болсон байна. Мөн 1988 онд авсан судалгаагаар оюутнууд нь зүүдлэхдээ сургууль, багш, сурах зэрэг үзэгдлийг 1958 онд авсан (эрэгтэйчүүд 41 хувь, эмэгтэйчүүд 70 хувь) судалгааны үр дүнтэй харьцуулбал бага зүүдэлдэг болсныг нотолжээ.
Dement унтаж буй хүний РЕМ нойрны үеэр гадаад цочроогч болох усыг цацжээ. Ингээд унтаж буй хүн сэрэхэд гадаад цочроогчийг зүүдэн дэх цагийн хугацааны дараалал руу барагцаалан нэгтгэсэн аж. Тэд усыг бороо, шүршүүр болгож зүүдний агуулгадаа ойлгосон байна.
Ойлгомжтой зүүд. Та зүүднийхээ бодит байдлыг мэдэж байсан уу ? Зарим хүмүүс юу зүүдэлж байгаагаа мэддэг мэт санадаг. Stephen LaBerge (1986) ойлгомжтой зүүдэнд зүүд ба унтаж буй хүний харилцан үйлчлэл байдгийг судалжээ. Зарим нэг иймэрхүү зүүдлэгч хүмүүс зүүдний үйл явдлаа удирдах боломжтой байдаг гэж хэлдэг. LaBerge-ийн санал болгож байгаагаар дээрх шиг зүүдээ удирдаад сурчихвал асуудлыг хөнгөхөн зохицуулж, илүү бүтээлч байж чадна гэжээ. Учир нь хүмүүс хар дарсан зүүдийнхээ аймшигт үйл явдлуудыг хянаж, үгүй хийж сурах боломжтой юм (Gackenback & Bosveld, 1989).
Идэвхжилт синтез онол. Зүүдний идэвхжилт синтез онолыг McCarley танилцуулж байлаа (McCarley & Hoffman, 1981). Мөн чанар нь РЕМ нойрны үед тархи өөрийгөө идэвхжүүлдэг. Дараа нь синтез мэдээллийг зүүд рүү боловсруулдаг. Hobson, McCarley (1977) нарын үзсэнээр зүүд бол тархины идэвхийн тайлбар юм гэжээ. Жишээ нь, уналт бол идэвхжлийн тайлбар, айдас ба зугтах боломжгүй үзэгдэлт зүүд нь булчингийн түр саажилтын тайлбар, гүйх бол РЕМ нойрны үеэр тохиолдох бага тархины цочроогчийн тайлбар юм. Энэ онол сонирхолтой ч хараахан дэмжигдээгүй байна.
Мөрөөдөл. Унтахад зүүд бий болдог бол сэрүүн үед мөрөөдөл бий болдог ажээ. Мөрөөдөл бол санамсаргүйгээр үүсдэг мөн бодит байдлаас хийсвэрлэл рүү зугтаж буй ухамсрын хувирсан хэлбэр юм. Мөрөөдөл бол хаана ч, хэзээ ч үүсч болдог. Таныг телевиз үзэж байхад, хөгжим сонсож байхад, бүр амарч байхад хүртэл мөрөөдөл гэнэт толгойд орж ирдэг. Судалгаанаас үзэхэд мөрөөдөл хувь хүнээс шалтгаалах хандлагатай бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн мөрөөдөх хандлагатай байдаг (Klinger, 1987). Мөрөөдөл нь уйтгар гуниг, стрессийг хөнгөхөн аргалж болдог гэж Singer тайлбарласан. Ингэхлээр мөрөөдөл бидэнд тустай ажээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Нойр

Та орой бүр тогтмол нэг цагт цаг руугаа харна, эвшээнэ, тэгээд унтахдаа бэлддэг шүү дээ. Та гэрлээ унтраагаад, орон дээрээ хэвтэж нүдээ аниад нойр хүрэхийг ч юм уу найм ба түүнээс дээш цаг унтахаа хүлээдэг. Та бараг амьдралынхаа гуравны нэг буюу 25 жилийг унтаж өнгөрүүлдэг. Учир нь та өдөр бүр их, бага хэмжээгээр унтах нормтой байдаг. Судлаачид яг одоогоор нилээд олон нууцлагдмал нойр, зүүд зэрэг судлагдахуунуудыг ойлгоод байна.
Бидэнд заримдаа нойрны минь дутагдал (нойрны хямрал биш) нөлөөлөөд байгаа мэт санагддаг. Нойрны дутагдлын судалгаагаар өдөр тутмын нойрны үйл ажиллагааны зарим гол нууцуудыг нь тайлах боломжийг олгож байгаа юм.
Нойрны ихэнх судалгаа нь их сургуулийн нойрны лабораторид явагддаг. Лабораторийн хэмжигдэхүүн нь судалгааг нямбай хянаж, удирдах чадамжтай байдаг. Туршигдагчийг тухлаг орон дээр хэвтүүлж, энэ үеэр судлаач бичлэг хийдэг электрофизиологи оношилгоог бэлддэг. Тархины үелзлэлийг оношилдог электрод (бичигч төхөөрөмж) нь хальсан дээр бичлэг хийдэг. Тархины үелзлэлийн идэвхийн бичлэгийг электроэнцефалография (EEG) гэж нэрлэдэг. Электрод нь ерөнхийдөө нүүртэй холбогдсон байх бөгөөд зүрхний цохилт (EKG), цусны даралт, биеийн дулаан, нүдний хөдөлгөөн (EOG), ясан дахь булчингийн идэвхжил, амьсгал гэх мэт бие махбодиос судалж болдог. Ингээд туршигдагч маань амрахаа сануулаад унтаж эхэлнэ. 
Сэрүүн үеийн байдлаар EEG багаж тархины үелзлэлийн үндсэн хоёр хэв маяг: альфа идэвхжил, бета идэвхжлийг харуулдаг. Хүн нүдээ аниад бүрэн дүүрэн амарч, бие нь суларсан үед альфа идэвхжил 8-12Hz-ийн давтамжийг гаргаж байдаг. Харин хүнийг арай сул-сэрүүн байгаа үед бета идэвхжил 13-20Hz-ийн давтамжийг ялгаруулдаг. Та амарч байвал альфа долгионыг, харин миний бичсэн энэхүү текстийг уншиж байвал бета долгионыг ялгаруулж байна гэсэн үг.

Нойрны хоёр төрөл
1953 онд анх нойрны хоёр төрлийг ангилжээ. Чикакогийн их сургуулийн Nathaniel Kleitman ба Eugene Aserinsky нар 1953 онд нойрны үед тогтмол цагаар хүний нүд урагшаа, хойшоо хурдан хөдөлж буйг тэмдэглэжээ. Энэхүү бусад нойрны идэвхээс ялгагдах илүү идэвхжлийг нь РЕМ (нүдний хурдан хөдөлгөөн) харин бусад арай идэвхгүй нойрны үе шатуудыг РЕМ бус гэж хоёр янзаар нэрлэдэг.
РЕМ бус нойрны үе шат. Тархины EEG багаж РЕМ бус нойрны дөрвөн өөр үе шатуудыг харуулдаг. Заримдаа эдгээр үе шатууд нь бүхэлдээ удаан-үелзлэл эсвэл классик нойртой холбоотой байдаг. Бид шөнө бүр унтахдаа РЕМ нойронд орохоосоо өмнө РЕМ бус нойрны дөрвөн өөр үе шатуудыг дамждаг. Дараа нь бид өглөө сэрэхээсээ өмнө нойрны эдгээр үе шатуудыг циклийг хэд хэдэн удаа дамждаг. РЕМ бус нойрны үе шатуудыг 1,2,3,4 гэж нэрлэдэг (Dement & Kleitman, 1957).
1-р үе шат бол шижилтийн үе. EEG багаж 4-7Hz-ийн давтамжтайгаар тета долгионы идэвхжлийг үзүүлдэг. Унтаж буй хүн нойрмогдуу болж, мөн мөрөөдлөөс илүү их хийсвэр харааны дүр зургууд үзэгддэг аж. Унтаж буй хүн амархан сэрэх боломжтой ба утас дугарах, машины сигнал, хүмүүсийн яриа гэх мэт гадаад цочроогчууд нөлөөлөх боломжтой. 2-р үе шатанд EEG багаж ээрүүл хэлбэртэй 12-14Hz үелзлэлтэй тета долгионыг харуулдаг. 2-р үе шатанд к-комплекс гэдэг хурц өсөлт, бууралтыг EEG багаж тогтоодог. Нийт нойрны 50 хувь нь 2-р үе шатанд явагддаг. 2-р шатаас 4-р шатыг холбох 3-р шатанд нийт нойрны 10 хувь нь явагддаг. 3-р шатанд ээрүүл хэлбэртэй долгион үргэлжлэх боловч 1-3Hz делта долгион ажиглагдаж эхэлдэг. 4-р үе шатанд нийт нойрны бараг 15 хувь нь явагддаг байна. 4-р үе шатны нойрноос сэрэх хамгийн хэцүү байдаг. Сэрсэн тохиолдолд хүн тогтворгүй, согтуу хүн шиг хэлбийж, үйл ажиллагааг бүрэн гүйцэт хийж чаддаггүй. Мөн нойрондоо ярих, явах, шөнийн террор (нойрондоо хэн нэгэнд төвөг удах эмгэг), орондоо шээх зэрэг эдгээр үзэгдлүүд бүгд 4-р үе шатанд бий болдог юм.  
РЕМ бус нойронд нийтлэг шинжүүд илэрдэг. Нүд алгуурхан ийш, тийш хөдөлдөг, Зүрхний цохилт удааширна, цусны даралт үл ялиг суларна, амьсгал удааширна, булчин суларна, унтаж буй хүн хөдлөхгүй. РЕМ бус нойрыг ажигласнаар хүн тайван амардаг гэж дүгнэж болно.
РЕМ нойр. Нүдний-Хурдан-Хөдөлгөөн нойрийг ихэвчлэн зүүдний нойр, идэвхтэй нойр, логик зөрчилдөөнтэй нойр гэж нэрлэдэг. Учир нь энэ нойрны үед хүн зүүдэлдэг бөгөөд РЕМ нойрны шинжүүд сэрүүн үеийнхтэй адилхан байдаг. Нүд маш хурдан ийш, тийш хөдөлдөг. Зүрхний цохилт түргэснэ, цусны даралт өснө, амьсгал тогтворгүй болно, аль ч хүйсний хүнд бэлгийн сэрэл үүсдэг (Kiester, 1980). РЕМ нойронд нүүр, хуруу татваганадаг ч мэдрэлийн системээр биеийн том булчингууд бүхэлдээ хөдөлгөөнгүй болдог. Тиймээс бие бүхэлдээ хөдлөх боломжгүй юм. РЕМ нойрны үед хүн нойрны идэвхтэй байдалд унтдаг гэж дүгнэж болох юм.
Мөн зүүд РЕМ нойронд бий болдог. William C. Dement 1976 онд явуулсан хэд хэдэн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэж РЕМ нойрноос сэрсэн хүмүүс зүүдний 83 хувийг эргэн санадаг гэжээ. Харин РЕМ бус нойрноос сэрсэн хүн зүүдний 14 хувийг санадаг. РЕМ нойрны зүүдийг тод сандаг бол РЕМ бус нойрны зүүд эргэлзээтэй, бүдэг бадаг байдаг.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Нийгмийн сэтгэл судлал ба бусад салбарууд

Нийгмийн сэтгэл судлал ба Социологи
Социологичид ба нийгмийн сэтгэл судлаач нар бүлэг дэх хүмүүс хэрхэн үйл ажиллагаа явуулдаг  вэ гэсэн судлагдахууныг хамтдаа сонирхдгоороо адилхан юм. Гэхдээ ихэнх социологичид бага бүлгээс их бүлэг (нийгмүүд ба тэдгээрийн хандлага) хүртэлх тэдний үйл ажиллагааг судалдаг бол нийгмийн сэтгэл судлаач нар бодгаль хүмүүсийг судалж, нэг нь бусадтайгаа холбогдож байгааг мөн бусад нь нэг хүндээ нөлөөлж байхад нэг нь бусдыгаа хэрхэн бодож байгааг түлхүү анхаардаг юм. Эдгээр судалгаа нь бүлэг нь гишүүддээ хэрхэн нөлөөлдгийг, гишүүд нь бүлэгтээ хэрхэн нөлөөлж буйг авч үздэг.
Зарим жишээг дурьдвал: социологичид салалт, гэрлэлт, хамтын амьдрал зэргийн чиг хандлагыг судалж, мөн бодгаль хүмүүс өөр хэн нэгэндээ хэрхэн татагдаад байгааг нягтлан шалгаж болох юм. Эсвэл социологичид ниймгийн дундаж давхаргын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага нь доод давхаргын хүмүүсээс хэрхэн ялгагдаж байгааг, мөн бодгалийн тэрхүү хандлага нь хэрхэн хөгжиж байгаа зэрэг үзэгдлүүдийг шинжилж болдог.
Социологичид ба нийгмийн сэтгэл судлаач нар зарим судалгааны ижилхэн арга зүйг хэрэглэдэг. Нийгмийн сэтгэл судлаач нар илүү нүсэр, нарийн ур ухаан шаардсан туршилтуудыг хийж, ямар нөлөө үзүүлээд байна вэ гэдгийг сэтгэл судлаач оролцсон ба оролцоогүй байдлаар судалж болдог.
Нийгмийн сэтгэл судлал ба Бие хүний сэтгэл судлал
Нийгмийн сэтгэл судлаач ба бие хүний сэтгэл судлаач нарын хувьд бодгаль хүнд чиглэх тэдний үйл ажиллагаа адилхан гэж ойлгож болно. Бие хүний сэтгэл судлаач нар хувийн дотоод үйл ажиллагаа ба бодгаль хүмүүсүүд хоёрын хоорондын ялгааг голлон анхаардаг. Жишээ нь, яагаад зарим бодгаль хүмүүс бусад хүмүүсээс илүү их түрэмгийлэлтэй байдаг вэ гэхчлэн. Хүмүүс өөр хэн нэгэндээ ерөнхийдөө хэрхэн нөлөөлж, санаж байгаа зэрэг хүмүүсийн нийтлэг зүйл дээр нийгмийн сэтгэл судлаач нар чиглэлээ олдог. Эдгээр хоёр салбарын ялгагдах гол зүйл бол нийгмийн сэтгэл судлал нь маш богинохон түүхтэй. Харин бие хүний алдартай сэтгэл судлаач нар байсан Зигмунд Фрейд, Карл Юнг, Карен Хорни, Абрахам Маслоу, Карл Рожерс нар 20-р зууны эхний хагас хүртэл ажиллаж, амьдарч байлаа. Бие хүний сэтгэл судлалын салбар ийм өнө эртний түүхтэй, баялаг байтал нийгмийн сэтгэл судлалд олны танил гэгдэх хэдхэн онол байх бөгөөд төдийлөн үнэлэгдээгүй онолууд ч байдаг. Дээрээс нь бүтээлч эрдэмтдийн ачаар бяцхан томъёолол-ойлголтууд бий болдог аж.
Нийгмийн сэтгэл судлал ба Биологи
Биологи ба туршлага гэдэг зүйл хүн төрөлхтнийг бүтээдэг билээ. Бидэнд удамшиж ирсэн хүний мөн чанар нь биднийг амьд үлдэх, нөхөн үржихэд гол түлхэц болдог гэдгийг хувьслын сэтгэл нар (evolutionary psychologist) сануулсаар байна. Оюун ухаан ба бие махбодь гэдэг хоёр зүйл нь өөрсдөө нэгэн цул систем юм. Бид бол био-сэтгэц-ниймгийн организм билээ.

Ашигласан материал: Social Psychology, 7th edition, David G. Myers, 2005

Л. Энхтүшиг

Сэтгэл зүйн зохицуулалт

Стресс гэж юу болох талаар бүх хүмүүст өөрийн гэсэн төсөөлөл байдаг ч бидний ихэнх нь стресс хэмээх ойлголтын тодорхойлолт яг ийм байдаг гээд гэвэл нилээд хэцүү зүйл болно. Зарим судлаачид биднийг зовоож байдаг өдөөгчөөр (стрессор) стрессийг тодорхойлдог. Бусад баримтлалаар бол орчны (орчин нийдтээ муу биш байж ч болно) аюулд үзүүлж буй бие махбодын хариу үйлдэл гэж тайлбарладаг. Зарим тохиолдолд стрессорт сэтгэл зүйн хариу үйлдэл үзүүлж буй түгшүүр нь стресстэй яг ижилхэн хэмжээнд байдаг ч гэж үздэг.
Гэхдээ энэ текстэнд стрессийг бидний зан үйлийг зохицуулахад бидэнд тулган шаардаж буй ямар ч хамаагүй үр дүн гэж тайлбарлах юм. Эдгээр тулган шаардлага нь татвар байж ч болдог. Стрессийг дарамт шахалт, сайхан амьдралд тохиолдож буй аюулууд, шинэ нөхцөлд дасан зохицоход шаардагдах өөрчлөлтүүд зэрэг хүчин зүйлс үүсгэдэг. Lazus, Folkman (1984)
Стрессийн шалтгаан бие махбодын болон сэтгэл зүйн гаралтай байж болно. Жишээ нь, зөрчил ба бүтэлгүйтэл нь сэтгэл зүйн шаардлагаар бий болдог. Харин халдвар, өвчин, гэмтэл гэх мэт хүчин зүйлс нь бие махбодын гаралтай стрессийг үүсгэдэг.
Бидэнд аюул тулгарбал, бидний орон зайд хэтэрхий олон шаардлагууд байвал хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд зан үйлээ өөрчилдөг. Энэ нь зарим талаараа үр ашигтай, бас хэрэггүй зохицуулалтын текникийг бий болгодог. Сонор сэрэмжтэй, үр бүтээлтэй байхад стресс хэрэг болдог юм (Selye, 1980). Гэхдээ хэт их стресс байсаар байвал үүнийг багасгах шаардлагатай
Зохицуулалт нь бие хүнтэй нилээд холбоотой. Учир нь бодгаль бүр стрессийн шаардлагуудыг зохицуулж байдаг. Бие хүний судалгаанд бидний зохицуулалтыг ойлгоход хувь нэмэр болсон  хэд хэдэн үзэл баримтлалууд байдаг. Зохицуулалтын психоаналитик загвар нь эрт үеийн туршлага, ухамсаргүйн сэдлүүдийг чухалчилж мөн дотоод зөрчлийн дутагдлаас бий болсон зохицуулалтын үр дүн гэж үздэг. Биологийн үзлээр бидний эрүүл мэндэд физиологи, сэтгэл зүйн эрүүл мэнд, нийт бие махбодын нөлөө чухал байдаг гэж үздэг. Сургалтын онолоор бол бидний орчны шаардлагууд ба шаардлагад өгч буй бидний суралцсан хариу үйлдэл, хүмүүнлэгийн онолоор бол би-гийн үүрэг ба өөрийгөө идэвхжүүлэх хандлага, танин мэдэхүйн онолоор бол стрессийг зохицуулах ба түүнийг тайлж унших бодол санаа, ой тогтоолт, хүртэхүй зэрэг оюун ухааны процессийн үүргийг тус тус чухалчилдаг юм.
Амжилттай сэтгэл зүйн зохицуулалт нь ихэвчлэн бие махбодын эрүүл мэндтэй холбоотой байдаг. Эрүүл мэндийн сэтгэл судлалын хүрээнд хүмүүсийн эрүүл мэнд дэх сэтгэл зүйн нөлөөг авч үздэг юм.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг

Хамгаалалтын механизм

Хамгаалах механизмууд бол дотоодод зөрчлийг шийдэх, стресс ба түгшүүрийг өөрөөсөө хамгаалах, өөрийн үнэлэмжээ авч үлдэхийг хичээдэг сэтгэл зүйн техник юм (Анх 1894 онд Фрейд тодорхойлж байсан). Хамгаалах механизм зарим талаараа ашигтай үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь биднийг цаашид өвдөг сөхрүүлчиж мэдэх маш хүнд бэршээлтэй зөрчлөөс биднийг хамгаалдаг аж. Түүний ачаар бид өөрсдөдөө итгэлтэй болох эерэг өөрийн үнэлэмжийг олж, мөн богино хугацааны стрессийн үеэр ашигтай нөлөө үзүүлэх боломжийг олгодог.