Гэр бүлийн хүчирхийлэл

Ямар ч хүчирхийлэл нь араасаа олон төрлийн хямрал сэтгэл гутралыг дагуулдаг бөгөөд гадаад болон дотоод олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Гэр бүлийн гишүүд бие биетэйгээ ярилцдаггүй, нэгнийгээ ойлгох чадвар дутагддагаас болж тохиолдох нь элбэг байдаг. 

Харин хүүхдүүд биеийн хүчирхийлэлд өртөх нь элбэг. Учир нь тэд хэрхэн хүнтэй харилцах чадварт суралцаагүй байдаг. Яг л үүний адилаар харилцах чадварт суралцаагүй насанд хүрэгчид хүүхэд шиг өөрийгөө үгээр биш үйлдлээр илэрхийлдэг.

Гэр бүл нь хайр халамжийн үндэс, сэтгэл санааны дэмжлэг авдаг эерэг тааламжтай орчин байх нь чухал. Хүчирхийлэл болон доромжлол нь эрүүл бус харилцаатай гэр бүлд л байдаг. Хүчирхийлэл доромжлол хаана байна тэнд уур бухимдал, үзэн ядалтаар дүүрэн байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэл нь олон нийтийн газар биш гэр бүлийн орчинд үүсдэг учир хэмжиж нотлоход хэцүү байдаг. Харин сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөдийг харж болно. Хүчирхийлэл нь нөхөр эхнэр, шинэхэн хосууд, эцэг эх хүүхдийн хооронд ч болдог боловч судалгаагаар хамтран амьдрагч гэр бүлд илүү их байгаа нь харагдсан. Доромжлол, зүй бус үйлдэл нь олон талтай боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр биеийн болон бэлгийн хүчирхийлэл л байдаг мэт харагддаг. Хүн бүр хүчирхийллийн талаар өөрийн гэсэн ойлголттой байдаг. Зарим хүмүүсийн хувьд алгадаж, цохиж байгааг хүчирхийлэл гэж үздэггүй байх тохиолдол ч бий.

Гэр бүл бологсод хоорондын хүчирхийлэл

            Хамгийн хүнд нөхцөлд цагдаагийн ажилтан гэр бүлийн маргаанд оролцдог. Гэсэн хэдий ч гэр бүлийн аль ч гишүүн өөрсдийн асуудалдаа гадны хүн оролцуулах дургүй байдаг нь судалгаагаар нотлогдсон.
            Гэр бүл бологсодын хооронд нөхөр нь эхнэрээ гэмтээх явдал түгээмэл ажиглагддаг боловч заримдаа эсрэг байх тохиолдол ч байдаг. Харин гэр бүлийн аллагын хувьд эхнэр нь нөхрийнхөө, нөхөр нь эхнэрийнхээ амьд хүрэх явдал ижил байдаг. Ерөнхийдөө биеийн хүчирхийлэл нь хоорондоо сайн харилцаж чаддагүй гэр бүлд тохиолдох нь элбэг. Үүнээс болоод дайсагнасан харилцаа үүсэж гэр бүл утгаа алддаг.
            Ихэнх том хотуудад эмэгтэйчүүдийн түр хорогдох газар байрладаг. Эдгээр газрууд нь эмэгтэйчүүдэд асуудлыг хуулийн дагуу шударга шийдвэрлэхэд тусладаг. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд нь хохирогч боловч гомдлоо буцааж авч дахин давтагдах нөхцлийг хангаж байдаг.
            Зөрчилтэй байгаа хосууд нь хүүхэддээ сөргөөр ханддаг. Ихэнх судлаач нар хүчирхийлэлд өртсөн хүүхэд нь том болоод хүчирхийлэгч болох магадлалтай хэмээн үздэг. Гэхдээ энэ нь хүүхэд бүхэн эргэх холбоогоор хүчирхийлэгч болон гэсэн үг биш юм.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл

            Ихэнх эцэг эхчүүд хүүхдэд сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэл үзүүлдэг. Сүүлийн үед хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. Тэр тусмаа ураг төрлийн хоорондын хүчирхийлэл.
Бэлгийн хүчирхийллийг тооцож гаргах нь хэцүү боловч ямар ч улсад охидын 9-28%, хөвгүүдийн багахан хувь нь хохирогч болсон байдаг. Хүүхдийн хүчирхийлэл газар авах шалтгаан нь тэд хэнээс тусламж гуйх, хэнд хандах талаар мэдлэггүй байдаг. Ихэнх тохиолдолд ойрын хүмүүс нь мэдээлсэн байдаг.
Хүүхдийн хүчирхийлэл үйлдэж буй гэр бүлийн 3н шинж:
1.    Хүүхэддээ гар хүрдэг гэр бүл, ихэвчлэн биеийн шийтгэлийг хүлээн зөвшөөрдөг эцэг эхчүүд байдаг. Эдгээр эцэг эхчүүд нь бага насандаа өөрсдөө хохирогч байсан байх нь элбэг байдаг. Хүчирхийлэгч эцэг эх нь ихэвчлэн хүүхэддээ хөгжилд нь таараагүй өндөр шаардлага тавьж, боломжгүй зүйл хүсдэг.
2.    Эцэг эхчүүд нь хүүхдээ хүндрэл учруулдаг, хэцүү хүүхэд гэж боддог. Магадгүй эдгээр хүүхдүүд нь төрөлхийн эрч хүчтэй, хөдөлгөөнтэй хүүхэд байж болох юм.
3.    Зарим нэгэн хямралтай тулгарсан үед сөрөг мэдрэмжээ хүүхэддээ гаргах тохиолдол. Тухайлбал ажлаа алдсан, асуудалтай тулгарсан үед. Заримдаа спиртын төрлийн бүтээгдэхүүн, хар тамхи хэрэглэсэн үед хүүхдэд гар хүрэх нь байдаг.

Ах дүү хоорондын хүчирхийлэл

            Хүүхэд хоорондын хүчирхийллийн дийлэнх хувийг бэлгийн хүчирхийлэл эзлэдэг. Энэ нь гэр бүл салсны дараах хоёр дахь амьдарлаас шалтгаалан хамт амьдарч буй хүүхдүүд дунд тохиолддог.
Бага насны хүүхдүүд дунд (секс) агуулгатай тоглох тохиолдол ажиглагддаг. Тухайлбал чи надад нууц хэсгээ харуулбал би харуулна шүү гэх зэрэг. Энэ нь хүүхдүүд хоёулаа зөвшөөрч тоглож байвал аюултай биш. Харин тоглож байгаа хүүхдүүдийн нэг нь насаар том, харилцан зөвшөөрөхгүйгээр албадан тоглож байвал сөрөг үр дагавартай. Магадгүй ирээдүйд өөрт буруутай, ичгэвэртай санагддаг. Насанд хүрэх үед бэлгийн амьдралын хувьд асуудалтай тулгардаг.

Хүүхэд эцэг эхийн эсрэг үйлдэх хүчирхийлэл

Энэ нь сонин сонсогдож байгаа боловч элбэг тохиоддог асуудал юм. Зарим тохиолдолд эцэг эхээ алах явдал ч гардаг. Гэхдээ биеийн хүчирхийллээс илүү үгэн доромжлол их байдаг. Ихэвчлэн өсвөр насныханд сэтгэл санаа нь тогтворгүй, хямарсан үедээ үгэн дайралт хийх нь элбэг ажиглагддаг. Энэ төрлийн хүчирхийллийн нэг хэлбэр бол нас ахисан ахимаг насныхан хохирогч болох явдал юм.


Ашигласан материал: Family living, USA, 1994, Frank D.Cox
Ц.Даваасүрэн



 

Сонирхолтой Сэтгэл Судлал

Биднийг дагаарай

Google+ Followers