Мэргэжлийн сэтгэл судлаачид юу хийх боломжтой вэ?

Мэргэжлийн сэтгэл судлаачид юу хийх боломжтой вэ? Хэрэв сэтгэл судлаач та бакалавр буюу төгсөлтийн өмнөх зэрэгтэй бол гадаадын орнуудад хүссэн салбартаа ажиллах бараг боломжгүй байдаг бол харин монголд төдий л хязгаарлагдмал биш юм. Харин төгсөлтийн дараах буюу магистар, докторын зэрэгтэй бол ажлын байрууд арай нээлттэй болж ирдэг. Сэтгэл судлаач нь зөвхөн "ийм" ажлыг хийх ёстой гэсэн ажлын байрны тодорхойлолт байдаггүй, мөн үүнээс гадна аль нэг салбарт баригдалгүй мэргэжлээрээ бүх төрлийн салбарт ажиллах боломжтой. Миний хувьд дараах ажлын байрууд бидэнд нээлттэй гэж үзэж байна:

  • Клиник сэтгэл судлаач (СЭМҮТ эсвэл зарим улсын эмнэлгүүдэд ажиллах боложтой болсон)
  • Хүүхдийн сэтгэл судлаач
  • Зөвлөгч (Зөвлөгөөний чиглэлээр мэргэшсэн)
  • Боловсролын сэтгэл судлаач (Дунд сургуулиудын нийгмийн ажилтнуудын оронд ажиллах боломжтой)
  • Хуулийн сэтгэл судлаач (Үүнд цагдаагийн сэтгэл судлаачид орох бөгөөд манай оронд цагдаагийн бүх газруудад сэтгэл судлаачид ажиллаж байна)
  • Академик чиглэлээр багш, судлаач (Бараг бүх их, дээд сургуулиудад сэтгэл судлалын хичээл орж байна)
  • Байгууллагын сэтгэл судлаач (Үүнд хүний нөөцийн салбартай холбогддог. Байгууллагуудад сэтгэл зүйн алба гэж байхгүй, харин хүний нөөцийн хэлтэс, албанд сэтгэл судлаачид үүргээ гүйцэтгэх боломжтой)
  • Спортын сэтгэл судлаач (Манай зарим сэтгэл судлаачид үндэсний буудлагын шигшээ багтай хамтран ажилладаг)\
  • Маркетинг менежмент (Хэрэглэгчийн сэтгэл судлалаар мэргэшсэн бол энэ салбарт ажиллах боломжтой)
  • PR менежер (Олон нийтийн харилцааны менежер)
  • Нийгмийн ажилтан
  • Сонин, сэтгүүлийн редактор
  • Судалгааны туслах ажилтан


Сэтгэл судлаач Л. Энхтүшиг



 

Google+ Followers